Төл бойжилт 98.0 хувьтай байна

Оны эхний 29.7 сая эх малын 74.5 хувь буюу 22.0 сая 152.9 мянган хээлтэгч төллөж 21.0 сая 609.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.0 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 595.3 мянга болж оны эхний нийт малын 0.90 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

Бэлчээрийн ургамал ургалтын байдал Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар сайн, харин Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч ургалт муу, бусад нутагт ургалтын байдал дунд зэрэг (3 дугаар зураг) байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад сайн нь 10 хувиар, дунд нь 40-50 хувиар илүү байна.

Өнгөрсөн 7 хоногт баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар 0.1-20.0 мм  бороо орсноос хамгийн их нь Говь-Алтайн Эрдэнэ, Өвөрхангайн Уянга, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Уулбаян, Онгон, Баяндэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Цэнхэрмандалд 12.0-20.0 мм бороо орсон байна.  

Хур тунадас 8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо,  9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Н.АСРАЛТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ashgui dee 2019-06-08 02:19:59
    Yadaj heden maltaigaa baival Mongolchuud ulsuhgui yumsan daa.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах