Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав.

Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн найман сумын 50 гаруй мянган хүнд эрүүл мэндийн хоёр дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төвд компьютер томографийн аппарат авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг салбарын сайдад үүрэг болгов. 

Ерөнхий сайд дараа нь Багануур дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо. 

Иргэд нутаг орны хэмжээнд тулгамдаж буй асуудал, ялангуяа бүх шатанд шударга ёс тогтоох, төрийн албан хаагчдын ёс зүй, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зэргийн талаар байр сууриа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-06-11 15:28:13
    Nslaihad uzmerchid uzuulsen bizdee
    64.119.25.77
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол хүн 2019-06-08 22:58:17
    Нэг газар очихоороо л гэнэт мэдсэн юм шиг тохиолдлын бдлаар юм ярьж болохгүй бмаар. Энийг шийдэж өгнө, тэрийг нь шийдвэрлэхээр боллоо гэх мэт. Төлөвлөгөөтэй бай...
    64.119.21.51
    Мэдэгдсэн Хариулах
    • Өвгөн 2019-06-09 11:14:08
      Өвлийн өвгөн болж
      122.201.21.68
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-06-08 02:40:21
    Орос ах нарын хүчээр Багануур дүүрэг шиг бүх асуудал ёрөнхийдөө цэцэрсэн газар хаана байна шинэ төнөг төхөөрөмж засах сэлбэх юм байлгүй яахав
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах