УДЭТ-т “Хайрын виз”-ээ даруулаарай
УДЭТ-ын уран бүтээлчид нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ өнгө төрхтэйгөөр хөшгөө нээлээ. Найруулагч Н.Наранбаатар 13 жилийн өмнө энэхүү жүжгийг найруулж байсан бол энэ удаа Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү найруулагч М.Батболд найруулгаар үзэгчдэд хүрлээ.

 
Энэхүү жижиг нь сэргээгдэж гэхээсээ илүү цоо шинээр үзэгчдэд хүрлээ. Шинэ залуу уран бүтээлчдээр давалгаа “Хайрын виз” цоо шинээр дахин төрүүллээ. Жүжгийн гол дүрүүд хайр сэтгэлээ хүлээн зөвшөөрөлгүй зөвхөн аж амьдралын түмэн бэрхшээлээр шалтаг хийн холдон оддогийг шүүмжилж, орчин үед ч гэсэн хүний чин сэтгэл, хайр дурлал хэзээ ч үл гарах виз төдий зүйл биш юм гэсэн санааг өгүүлнэ.

Дүрүүдэд:
Жаргал Т.Сэргэлэн
Цэнгэл О.Майдарравжаа
Сүндэр. П.Мягмарсүрэн
Ану​​ Ц.Цэлмүүн
Аав СТА М.Түвшинхүү
Ээж МУГЖ Ж.Оюундарь

Жүжгийг энэ  сарын 8,9-нд 18:00 цагаас тогтлоно

ТАСАЛБАРЫГ:
✔️ https://www.ticket.mn/event/721/
✔️УДЭТ-ЫН КАСС
✔️ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-09 06:08:31
    ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ 1900-1800 руу залгаад авч ирэхэд нь мөнгө өгөхгүй шууд аваад цаашаа харна гэсэн үн үү?