Николас Мадурогийн дэглэм нурна гэв
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдо өнгөрсөн бямба гаригт Баринас мужид очсон байна. Тэрээр " Норвегид хийж байгаа хоёр дахь хэлэлцээр гэрээ байгуулахгүйгээр өндөрлөнө. Ингэснээр ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм энэ жилийн сүүлээр дуусгавар болно" хэмээн мэдэгджээ.

Мөн тэрээр энэ дэглэм нь ямар байлаа ч, хэн шийдвэр гаргасан байлаа ч бүх зүйл сайн, муугийн аль нэгээр нь шийдэгдэж болохыг сануулсан байна. Түүнчлэн "Венесуэлийг хэрхэн дахин шинээр сэргээн босгох, тэнхрүүлэхийг бид мэднэ. Түүнээс гадна цахилгаан, ус, эрүүл мэнд, эдийн засаг, хий гэсэн асуудлаар юу хийхээ мэднэ. Эх орноо аврах төлөвлөгөө гэж нэрлэсэн энэ бүгдийг шийдвэрлэх хариулт, шийдвэр бидэнд байна" гэж нэмж хэлсэн байна.

Нөгөө талаар Венесуэлийг хямралаас гаргах бүх боломж ширээн дээр байна. Тухайлбал, эрх мэдлийг хүчээр булааж авахыг зогсоох, Шилжилтийн Засгийн газрыг байгуулах, чөлөөт сонгуулийг хийнэ гэжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-09 17:23:05
    Амеркийн гар хөл бологч мөрөөдхөд мөнгө төлөх юм биш дүүжлүүрт ортолоо дүвчигнэж л байг гээд дэлх-н ихэнх улс гүрнүүд хүлээж бгааг өнөөдөр ойлгоогүй бололтой!!!...
    103.229.120.117
    Мэдэгдсэн Хариулах