АНУ Багдадын орчимд агаарын цохилт өглөө
Пентагоны албаны эх сурвалжийн мэдээгээр өнгөрөгч өдрүүдэд АНУ  “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн эсрэг Багдадын захын дүүрэг болон Иракийн хойд хэсэгт орших Сенджар уулын орчимд агаарын цохилт өгсөн байна. Мөн энэ агаарын цохилтын гол зорилго нь АНУ-ын иргэд, албан байгууллагыг хамгаалах, хүмүүнлэгийн болон “Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийж байгаа Иракийн цэргийн хүчний үйл ажиллагааг дэмжих явдал юм хэмээн цохон тэмдэглэсэнжээ.
9-р сарын 15-нд Иракийн асуудлаар Парижд болсон олон улсын хуралдаанд ОХУ, АНУ, Хятад болон бусад улс орнууд оролцсон бөгөөд хэрэв Иракийн засаг захиргаа албан ёсны хүсэлт гаргавал байлдааны ажиллагааг оролцуулаад бүх хэлбэрээр Багдадыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Саддам 2014-09-16 06:26:52
    Чамд хамаагүй.
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Хусейн 2014-09-16 05:02:44
    Багдад гэдэг нь Америкийн нэг муж бил үү. Хаа хамаагүй, Иракт дургүйгээ хүрэхээр хэдэн сахалтай нөхрийг бөмбөгдөөд баймааргүй юм.
    112.72.13.119
    Мэдэгдсэн Хариулах