Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын хэргийн талаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ
Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт шуугиан тарив.

Тэдний авч явсан хар тамхи 70 кг буюу их хэмжээний байсан бөгөөд одоо саатуулагдан, хэрэг Герман улсад шалгагдаж буй.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сарын 12-ны өдөр буюу лхагва гарагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд болон дипломат паспорттой иргэд хар тамхи болон бусад хэрэг зөрчил гаргасан зэрэг мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсох юм байна.
 
Хэргийг сануулахад, Герман улсын Дрезден хотод Монгол Улсын  хоёр дипломатч 70 кг алт тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг  гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны С.Эрдэнэбаяр байсан гэх мэдээлэл бий.

Жолооч С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүүхэд юм. Тэрбээр тагнуулын газарт ажиллаж байсан гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн.  Мөн дээрх хоёр хүний хувьд нэг удаагийн үйлдэл бус давтамжтай бөгөөд ТЕГ олон жил мөрдөж байсан гэдгийг ч хэлж байсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2019-11-06 00:30:48
    Ted nar chin khaldashgui darhan yum bish uu, hahaha
    202.9.44.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-16 01:34:01
    Ямар ичдэггүй юм бэ!!! Шууд огцроочээ. Жолоочоо хүртэл томилгооноос ирээд хагас жил болж бгаа хүнээ хүчээр дахин томилоо биздээ!! Оффшоре!!
    118.38.172.58
    Мэдэгдсэн Хариулах
  • o 2019-06-14 18:53:50
    yun alt bolod yavchvaa
    64.119.18.149
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-06-12 02:19:18
    шууд огцор
    64.119.21.139
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-06-11 13:05:28
    olon jil murdsun bhdaa yahav dee?! tegeed gadaad ruu tomiloltoor yavaad hereg hiisen hoino olon jil murdsun ch geh shig
    202.9.43.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-11 03:27:17
    Мэдээлэл хийх биш өөрөө огцрох мэдэгдэл хий эргүү новш салбар нь дампуурчихаад байхад сайд нь суугаад байна гэж юу байсын
    66.181.161.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Тарцгаа 2019-06-11 01:32:38
    Энэ яаманд арын хаалга бөгс долоогч нар л ордог нь ийм бдалд хүргэжээ!!! Сайд огцордоод наад хүмүүсээ тараа! Ахиад ийм юм олон гарна
    66.181.178.125
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2019-06-10 13:58:20
    кккккккккк
    112.72.12.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Толгойгоо сэгсрэгч 2019-06-10 07:26:57
    Ааль эрт мэдцоон. Би Ройтерс уншдаг болохоор гадаадад юу болж байгааг мэдмээр байвал надаас асуужаагаарай, сайдаа ...
    64.119.26.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ГХЯ-Ч ГЭЖ ДЭЭ НОХОЙН БААС 2019-06-10 04:34:05
    ОЛОН ЖИЛ МӨРДӨЖ БАЙСЫМ БИЗ ДЭЭ. ОЛОН ЖИЛ ӨНДӨР ОРЛОГО ОЛЖ ИРЖ , АШИГ ХУВААСАН САЙН АЖИЛТНУУД ГЭЖ БАЙГААТАЙ АДИЛ ҮГ....
    202.179.24.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-10 02:20:12
    Аа, муу өгөр хяларууд, үхэх үйл нь иржээ...
    202.9.43.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Огцороо 2019-06-10 02:12:41
    За юу гэх вэ Цогтбаатраа? огцроо! чамайг улсад юу хийгээд бүтээгээд явааг мэдэхгүй л юм байна шүү Иймэрхүү хэргүүд удаа тараа байнга шахуу давтамжтай хавтгайр...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2019-06-10 01:44:24
    ТАГНУУЛЫНХАН мөрдөж байсан юм бол баригдахаас нь өмнө ИЛ хэргийг зогсоохгүй яасан юм вэ? БАС НӨГӨӨ ХУРЦ шиг гавъяа шагналд дуртай. ТА нар болилдоо.
    64.119.21.156
    Мэдэгдсэн Хариулах