Ё.Баатарбилэг: АТГ-т хахуулын хэргээр 42 багш шалгагдсан зүйл байхгүй
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ЕБС-иудын төгсөлт эхэлж, цэцэрлэгийн амралт эхэлсэн байна. Энэ жил улсын хэмжээнд 43 мянган хүүхэд 9 дүгээр ангиа төгсч байгаа бол 12 мянган хүүхэд 12 дугаар ангийг дүүргэж байна. Мөн 80 гаруй их дээд сургууль элсэлт авна. Яамнаас элсэлт авах заавар зөвлөгөө өгөх тушаал гарсан хэвийн явагдаж байна.

Харин сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой элдэв асуудал гарч байна. Тухайлбал, хүүхдүүдээс анги засварын мөнгө татсан гэх асуудал гарсныг залруулж хэлье.

АТГ-т 42 багш шалгагдсан зүйл байхгүй. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Харин ч манай яамтай боловсролын асуудал, соён гэгээрүүлэх ажлыг хамтран хийж байгаа.

Иргэд, эцэг эхээс ирсэн зарим нэг гомдол саналыг үзэж судлаад, холбогдох газрууд руу нь буцаасан юм билээ. Эцэг эхчүүд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс хандив өгвөл хэрхэн яаж зарцуулах талаар Сангийн яамны тушаал ч бий.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс хандив авч байгаа гэх асуудалд ихэнхдээ эцэг эхийн зөвлөлүүд нийлж ярьж байгаад нэг эцэг эхээс 5-10 мянган төгрөг хураадаг юм байна. Гэтэл үүнийг багш нар хурааж авч байна гэх мэтээр багш нарын нэрийг харлуулж, боловсролын салбарын нэр хүндийг унагааж, халдаж байгаад харамсч байна” гэв.

Харин эцэг эхчүүдийн боловсрол, ухамсар хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхэд элдэв гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэлд өртөх, эрх нь зөрчигдөж байхад анги сургууль дээрээ болсон мэт ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна. Тиймээс асран хамгаалагч, эцэг эхчүүд хариуцлагатай байхыг хүслээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.