Хар тамхи хадгалж байсан БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноолоо
БНСУ-ын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж  түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилы агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис хадгалж байсныг илрүүлж, өөрийг нь цагдан хорьсон билээ.

Дээрх этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-11 00:46:20
    Со-д нь өгч яргалуулаач. эднийг ингэж болохгүй дээ.
  • K 2019-06-10 12:19:38
    Tanidag gadaaduuddaa hadgaluulj ehleh yum bnlda ene mongotoi garuud n
  • Зочин 2019-06-10 10:03:32
    Юун өршөөнгүй юм.гадаадад манайхан баригдахаар алах .25 жил хорих гээд л янз бүрийн чанга ял авдаг биз дэ.хичнээн охид хөвгүүдийг хордуулсныг бид мэдэхгүй ш дэ....