“Буянт-Ухаа 2” хороололд наадмаас өмнө амжиж айлуудыг оруулна гэдэг нь худлаа бололтой
Иргэдийн дунд их хүлээлт үүсгээд байгаа “Буянт-Ухаа 2” хороолол буюу 972 айлын орон сууц өнөөдрийг хүртэл баригдаж дууссангүй. Жил шахам гадаа талбайд засал чимэглэл хийж байгаа, шугам сүлжээний асуудлыг шийдэж байгаа гэсээр бүтэн жил болов.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулчихна гэж албаныхан ярьж байсан бол худлаа байсан. Мөн гуравдугаар сард бараг ашиглалтад оруулчих болов уу гэж ярьж байсан нь бас л худлаа болж, хугацаа нь хойшилж зургадугаар сард болсон. Гэвч энэ сард ашиглалтад орох нь бас эргэлзээтэй. 

Хэдхэн хоногийн өмнө салбарын сайд Х.Баделхан бараг ашиглалтад орсон. ТОСК-ийн захилагаар баригдсан энэ байрыг Нийслэлийн Засаг дарга болоод НОСК мэднэ гэсэн тайлбарыг өгсөн.

Засгийн газрын шийдвэрээр дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд хэрхэн ямар журам баталж, ямар шалгуураар ямар иргэдийг оруулах талаар Нийслэлийн орон сууцны корпораци мэднэ гэсэн юм.

Тэгвэл гадуур “Түрээсийн орон сууцанд бүртгэж эхэлжээ. Шинээр журам гарсан байна” гэсэн мэдээлэл их гарах болов.

Энэ талаар НОСК-оос тодруулахад “Худлаа ташаа мэдээлэл байна. Засгийн газраас гарсан шийдвэр Нийслэлийн Засаг даргад баталгаажиж ирнэ. Тэгээд тэндээс харьяа газар буюу манайх руу шилжүүлэх ёстой. Одоогоор манай байгууллага дээр албажиж ирээгүй байна. Нийслэл Засгийн газрын шийдвэрийг хүлээж аваагүй болохоор манай шууд шийдвэр гаргах боломжгүй. Дээрээс бол ажлыг эрчимжүүл гэсэн үүрэг өгсөн юм билээ. Хэрвээ Засгийн газрын шийдвэр баталгаажвал манайхаас ажлын хэсэг томилогдоод шинэ журмаар гаргаад иргэдийг бүртгэж, аль болох наадмаас өмнө айлуудыг оруулах бодолтой байгаа” гэлээ.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэлэхдээ “Нээлттэйгээр цахим хэлбэрээр иргэдээ бүртгэнэ. Иргэд ямар нэгэн дарга, тухайн тойргийн гишүүндээ иргэд хандаад яваад байгаа. Одоо бол Их хурлын гишүүн, төлөөлөгч нарт ямар ч квот байхгүй. Нээлттэй, иргэд ч хяналтаа тавиад явах боломжтойгоор зохион байгуулна. Хэзээнээс бүртгэж эхлэхийг хэлж мэдэхгүй байна. Аль болох хурдан хугацаанд бүртгэнэ гэж төлөвлөж байна. Болж өгвөл энэ сардаа багтааж бүртгээд наадмаас өмнө айлуудыг оруулна” гэсэн юм.

Уг нь ТОСК-ийн захиалгаар, Хөгжлийн банкны хөрөнгөөр баригдсан энэ орон сууц одоо тэдэнд хамаагүй болж НОСК мэдэхээр болсон. Тэндээс  дахин шинэ журам гаргаж иргэдийг бүртгэх юм байна. Шинэ журам нь өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагагүй. Харин цахимаар бүртгүүлэх боломжийг бий болгож буй. Гэхдээ одоогоор бүртгэл эхлээгүй юм байна.

Хэдий энэ үгэнд нь итгэх ч эргэлзээ бас төрж мэдэхээр. Магадгүй танил талаараа, ар өврөөрөө таньдаг хүмүүсээ оруулахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл цахим сүлжээ мэдэхгүй хүмүүс бүртгүүлж чадахгүй “хохироод” үлдэх вий. Настай хүмүүс бол бүр чадахгүй гэдгээ хэлж байгаа юм. Аягүй бол сугалгаараа явуулах вий дээ гэсэн хардлага сэрдлэгэ ч байгаа юм.

Нийт 60 хувьд нь өрх толгойлсон эмэгтэй, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гэх иргэдийг оруулах бол үлдсэн 40 хувьд нь ахмад настнуудыг оруулна гэсэн мэдээлэл байгаа юм.

Албаныхан бол наадмаас өмнө айлуудыг нүүлгээд оруулчихна гэж их амархан юм ярьж байгаа юм. Гэвч Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр нь баталгаажиж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирээгүй. Мөн НОСК дээр очоогүй байгаа бөгөөд хэзээ ажлууд нь цэгцрэхийг хэлж мэдэхгүй байна. Ёстой нөгөө харганы ноосыг түүж эсгий хийхийн үлгэрийг энэ түрээсийн орон сууцны барилгаас харж болохоор байна.

О.Гэрэл
Оллоо.mn 




 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-06-11 03:43:11
    Түрээсийн байр болгон ашиглах гэж байсан бол эртхэнээс бичиг цаасны ажлаа хийж болсонгүй юу цаана чинь төсвийн мөнгө орох гэсэн хүн хэлмэгдээд байгаа бус уу
  • kkk 2019-06-11 01:24:41
    Барилга дангаараа ашиггүй хөрөнгө оруулалт. Нэмүү өртгийг бий болгохгүй. Энэ бол зүгээр л "хоолны хачир". Дангаараа хоол болохгүй. Барилга биш үйлдвэр барь.