Олны анхааралд байгаа хэргүүдийг шүүхэд шилжүүлэв
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан олны анхааралд байгаа албан тушаалтнуудад холбогдох хэргийг даруй шийдвэрлэнэ хэмээн ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

Тэгвэл ажлын хэсгээс олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал,“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос тэдний хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнээс гадна саяхан суллагдаад байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан  Б.Хурц нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгасан юм.

Сүүлийн хэдэн жил дамнан “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг ч шүүхэд шилжүүлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-12 05:13:12
    Шүүхийн ихний удаагийн Гарах шийдвэр тодорхой. Мөрдөн байцаалтанд буцаан шилжүүллээ гэнэ. Тэгээд дахиад мөрдөн байцаалтанд хэдэн жил ч болно.
  • иргэн 2019-06-12 04:02:33
    Монголйн шүүх энэ аймшигтай хэргүүдийг шударгаар шүүх хэрэгтэй
  • зочин 2019-06-11 18:44:27
    МАНАН бүлэглэл ХОНГИЛын тэмтрүүлүүд Эбигээ дуудаач,мөөмөрөө далал тус болж юу магад!!! Уул нь ичээнээсээ гарчихсан гүйж явсан шүүдэ,мөдхөн ХОШГИРОХ байлгүйдээ!!...
  • mongol 2019-06-11 17:22:37
    naad hedee tsaazar avaach,mun idsen uusan yumnuud zunduu
  • Getel medeelel ni?... 2019-06-11 16:28:31
    Hynii myyd byy dyrla?tertei tergyi naadyyl chini yumaan sonsono!zygeer tegeed l oilgo?getel....
  • zochin 2019-06-11 13:03:33
    estoi neg l itgel toroxgyi bauna naadmyn uryd odor xudlaa shuudsen dur esgeed l duusna xarj l baugaarai
  • Bayar mantugai 2019-06-11 12:48:12
    uuh ugsun huntei uud uruugui zargaldaj bna daa bid hed.
  • zochin 2019-06-11 10:49:36
    ene 2-g tsaazlakh ch bagadna , buzar khognuud , uls , ard olnoo zarsan p,,nuud dee
  • Монгол Иргэн  2019-06-11 10:12:28
    ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ГЭЖ ИРГЭД ХҮСЭЖ БАЙНА.
  • бат 2019-06-11 10:09:03
    Шүүгчдийг одоо л харах болж дээ
    202.9.42.236
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-06-11 09:29:55
    Zow doo odoo l Tor ajillaj ehlene uu dee Ard Tumen uurtai b na shuu !!! Nud zawchihgui harsaar l b na ! Shudraga es gej uneheer baidag bol shiideed shiidwerle...