Капитал банкийг дампууралд хүргэсэн гол шалтгаан юу байв
 УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувь эзэмшдэг “Капитал” банк татан буугдаад хоёр сарын нүүр үзлээ. Банк дампуурах шалтгаан нөхцөл юу байсныг эдийн засагчид болон төв банкныхан судлаад шинжлээд гаргаад ирсэн ба хэвийн үйл ажиллагаа явуулж байсан энэ банк татан буугдаж, хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй байх байсан гэх гаргалгааг гаргаж эхлэв.
 
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээний үр дүнгээр бол "Капитал" банк өнгөрсөн 2018 онд хангалттай үнэлгээтай байсан ч өнөөдрийн байдлаар 1990-ээд оноос дампуурсан 21 дахь банк болсон байдалтай байна. Гэхдээ энэ банканд улстөрийн эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хүчтэй үйлчилснээс зориуд дампууруулсан байж ч болох тухай учир мэдэх хүмүүс хэлж байна. 
 
Ер нь МАН-ыг Засгийн эрх барьж байх үед арилжааны банкууд дампуурах, доголдох байдал үүсээд байдаг. Тухайлбал, “Анод”, “Хадгаламж”, “Зоос” зэрэг банк өнөөгийн МАН, тухайн үеийн МАХН-ы үед дампуурч байжээ.
 Энэ удаад ч “Капитал” банк МАН-ыг Засгийн эрх барьж байх үед “нуран” уналаа.
 
Нам дотроо хагаралдсан, фракц болсон асуудлаас үүдэж ийм доголдол үүссэн байхыг үгүйсгэхгүй юм. Тийм байлаа ч олон мянган хадгаламж эзэмшигчийг хохирооно гэдэг байж болшгүй хэрэг юм.
 
Уг нь Монголын эдийн засаг сэргэж, асар их мөнгөний урсгал орж ирж буй, төр засгаас Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслийн мөнгийг эх орныхоо банкаар дамжуулах шийдвэр гаргасан энэ үед яагаад нэг банкаа дампууруулчихав. Энэ талаар янз бүрийн хардлага сэрдлэгэ бий. Магадгүй гадаадын банкууд оруулж ирэх яриа гараад байгаатай холбоотойгоор харийнханд найр тавьж, Монголын банкуудаа эхнээс нь “идэж” эхэлсэн үү.
 
 Олон улсын валютын сангаас хийсэн шалгалтаар хангалттай дүн үзүүлсэн “Капитал” банкны үйл ажиллагааг тусгайлан авч үзэж, хавчин шахаж, дампууруулсан хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлага гэж байгаа болов уу.
 
Оллоо.мн
О.Гэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-06-16 12:33:56
    МАНАН мафийн мѳнгѳ угаадаг банк дампуурах нь зѳв.Луйварчид тархи бүү угаагаад бай.
  • Zochin 2019-06-12 08:31:33
    Undarmaa chi ichij amidraach
  • Хаха 2019-06-12 06:45:23
    Энэ нээрээ яг захилгат мэдээ ххаха
    202.179.27.228
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-06-12 05:24:19
    энд тэндгүй баахан барилга худалдаж аваад банкаа санаатай унагаасан байхаа. Нийгмийн даатгалын мөнгөөр гараа угаажээ
    • Иргэн 2019-06-12 06:03:31
      Захиалгаар ийм сулхан юм бичих хэрэг юу байна аа, сэтгүүлч ээ
      88.74.200.58
      Мэдэгдсэн Хариулах
  • худал бүү цуур 2019-06-12 04:57:23
    За захиалгаар битгий хогийн юм бичээд байгаарай, хүчээр дампууруулсан ч гэх шиг. Аль 2016 оноос л эвгүүтсэн, Монголбанкнаас төлөөлөгч очиж хяналт тавьж байсан
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Хадгаламж эзэмшигч 2019-06-12 03:57:23
    Капитал банкны мангө улаанбаатараар дүүрэн барилгууд болчихсон юм биш үү
  • Бат 2019-06-12 02:56:41
    Тэгээд одоо хүртэл шалтгааныг олоогүй гэж худал бүү яриарай хэн нэг зээлдэгч эрхтэн дартан авсан нэрийг нь гаргаач
    • Баагий 2019-06-12 07:08:43
      Хэн дампууруурсан нь чухал биш, ядарч зүдэрч, хуруу хумсаа хэмлэн байж үр хүүхэд болон хөгшин болсон хойноо амгалан амьрахаар хадгалсан хэдэн төгрөгийг минь хур...