Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 30.4 мянган иргэн шинээр бүртгүүлжээ
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 5 дугаар сарын эцэст 35.3 мянга, үүнээс 23.5 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.8 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 512 хүнээр буурч, өмнөх сараас 1040 хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.3 мянга нь Улаанбаатарт, 5.9 мянга нь Хангайн бүсэд, 4.1 мянга нь Баруун бүсэд, 3.8 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 488  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 238  нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 5 сард ажилгүй 30.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 6.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 25.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.2 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.8  мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 0.3 мянган хүнээр тус тус буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 5 дугаар сард 7242 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 55.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 5 дугаар сарын эцэст 49.6 хувийг бүрэн дунд, 28.1 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.5 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.