Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. /2019/06/12/ Хуралдаанаар  Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь  Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлхээр болов.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ. Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байжээ.

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hend hamaatai..  2019-06-13 18:00:49
    uguh l heregtei shdee tatwar tulj bgaa bidnii mungunuus ugj bgaa shdee. ene hurelsuh uuriinhuu mungunuus ugj bgaa yum shig hudlaa shoudaa boliwol taarna...
  • sdfsdf 2019-06-12 15:25:41
    Hudlaa showdaal, uuruusu ugch baigaa um sghi l; showdaad.
  • Zochin  2019-06-12 09:39:19
    Sain bna neg ger bul bairtai blsond