Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт

ОХУ-ын цагдаагийн албаныхан сэтгүүлч Иван Голуновын эсрэг гаргаад байсан хар тамхитай холбоотой хэргийг түдгэлзүүлэхээр шийдсэн байна. Түүнийг тус улсын томоохон улстөрчийн нэр төрийг гуйвуулан нийтлэл бичсэн хэргээр буруутгаад байсан юм. 36 настай Иван Голунов нь  rare U-turn редакцид ажилладаг. Тэрээр Москва хотын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлээрээ олонд танигдсан нэгэн юм. Тэгвэл түүнийг өнгөрсөн пүрэв гаригт хар тамхи худалдах гэсэн хэргээр буруутгасан ч сэтгүүлч эр үүнийг эрс эсэргүүцэж байлаа.

1990 оноос хойш Оросын сэтгүүлчид хийсэн ажил, сурвалжлагаасаа болж төрийн удирдах албаны хүмүүсийн шүүмжлэлд өртөх, тэднээс улбаатай аюул, заналхийлэлд өртөх, тэр ч бүү хэл амь насаа алдах тохиолдол ч байсан юм. Гэвч үүнтэй холбоотой олон нийтийн дургүйцэл, бухимдал хэдийнэ ерөнхийлөгч В.Путины “чихэнд хүрч”, нөхцөл байдал нэг л хэвийн бус болсныг анзаарснаас төрийн өндөр албан тушаалтнууд гэнэтийн гэмээр шийдвэр гаргаж Голуновыг чөлөөлсөн нь хэвлэл мэдээллийн салбарт өмнө болж байгаагүй зүйлсийн эхлэлийг тавьсан хэрэг боллоо.

Дотоод хэргийн сайд Владимир Колоколцев “Голуновын эсрэг өдүүлсэн хэргийн нотлох баримт дутуу, түүнийг энэ хэргийг хийсэн гэхэд буруутгах баримт хангалтгүй байна” хэмээн хэлсэн байна. Голунов баригдсанаасаа хойш хэдэн цагийн дараа ийнхүү суллагдлаа. Түүнийг сулласны дараа бугуйнд нь зүүсэн цахилгаан гавыг тайлснаар сэтгүүлч залуу маань Москвагийн төв дэх цагдаагийн газрыг орхин гарч, өөрийг нь хүлээсэн зуу зуун сэтгүүлч, дэмжигчтэйгээ уулзсан байна. Энэ зуур Европын холбооны гадаад хэрэг хариуцсан хэлтсийн төлөөлөгч Маяа Кочиянчик “ОХУ дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөө санаа зовоосон хэвээр байна. Бие даасан, шүүмжлэлт дуу хоолой нь амьд нийгмийн салшгүй чухал хэсэг юм” гэжээ. ОХУ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлаараа 180 орноос 149 дүгээрт бичигддэг аж.

Суллагдсаныхаа дараа Голунов дэмжигчиддээ “Би эхлүүлсэн ажлаа дуусгана. Эрэн сурвалжлагаа ч үргэлжлүүлж, өөрийнхөө гэм буруугүйг батална” гэж хэлсэн байна. Дотоод хэргийн сайд Колоколцевийн хэлснээр цагдаагийн өндөр дээд алба эрхэлдэг зарим хүн энэ хэрэгтэй холбогджээ. Иймд тэрээр энэ талаар ерөнхийлөгч В.Путинд мэдэгдэнэ гэдгээ уламжилсан байна. Голуновын өмнө нь ажилладаг байсан “Meduza ” цахим хуудсын ерөнхий эрхлэгч Галина Тимченко “Энэ бол өмнө нь олон улсын сэтгүүл зүйн хүрээнд болон иргэдийн төвшинд болж байгаагүй үзэгдэл боллоо. Нийгмийн дуу хоолойг төрийн удирдах албан тушаалтнууд сонссонд бид баяртай байна. Хамгийн чухал нь шударга бус зүйл дээр тэд нийгмийн дуу хоолойг сонсоно гэдгээ харууллаа” гэжээ. Голуновыг ийн хавчлагад оруулсан үйл явдлын цаана юу нуугдаж байгааг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг илрүүлэн олон нийтэд мэдээлэх ажлаа үргэлжлүүлнэ” гэлээ. Голуновыг суллахыг шаардан 25 мянган хүн Facebook-ээр эсэргүүцлээ илэрхийлжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгүүлч 2019-06-15 01:08:48
    Орос АНУ адилхан юм.АНУ чилүү авултай юм уу.Үнэн юм хэлэхээр нь заналхийлдэг ,зайлж зугахаас өөр замгүй болгодог.