''ITE Hong Kong 2019'' үзэсгэлэнд МИАТ ТӨХК оролцож байна

Энэ жил 33 дахь жилдээ зохиогдож буй ITE Hong Kong 2019 үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо, Juulchin World Tours, TravelonMongolia MIAT Mongolian Airlines компаниуд оролцож байна.

Тус үзэсгэлэн нь БНХАУ-д зохион байгуулагддаг аялал жуулчлалын дэд салбар болох “MICE” буюу хурал цуглаан, уулзалт, бизнес аялалыг сурталчилдаг томоохон үзэсгэлэн юм. Өнгөрсөн онд тус үзэсгэлэнд мэргэжлийн 12460 байгууллага шууд худалдан авалт хийж оролцсоны 2265 нь “MICE” буюу хурал чуулганы чиглэлийн, 6611 нь тур оператор, тур агентлаг компаниуд байжээ. Үзэсгэлэн 4 хоног үргэлжилдэг бөгөөд хоёр өдөр нь нийтэд нээлттэй байдаг. Нийт 90055 хүн орж үзсэний дийлэнх нь жижиг групп болон хувийн тусгай аялал авч, мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэх зорилготой байсан байна. Нийт 56 орны 645 байгууллага павильон авч оролцдог.



Бусдад түгээх
  • gplus