Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа

Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар төлөвлөж байгаа гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг талархан хүлээн авч, өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тус улс жилд 5 сая орчим жуулчин хүлээн авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монгол Улсаас халал мах импортлох, Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.