Өнөөдөр: Д.Цогтбаатар сайдыг хариуцлагаа хүлээж огцрохыг шаардсан иргэдийн жагсаал болно

09:00 цагт: Оюуны өмчийн салбарын Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг боловсронгуй болгох хуулийн төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

10:00 цагт Төрийн ордонд Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд 1000 донорын чуулган болно.

11:00 цагт ГХЯ-ны хойд хаалган дээр Д.Цогтбаатар сайдыг хариуцлагаа хүлээж огцрохыг шаардсан иргэдийн жагсаал болно. ГХЯ-ны сайдад 70 кг "Хар тамхи" гардуулна.

11:00 цагт Энэ сарын 14-нөөс 28-нд болох  “Хааны эрэлд -2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн хэвлэлийн бага хурал МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болно. Утас: 88810818, 92090028

11:00 цагт Органик хүнсний тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

11:00 цагт Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

11:00 цагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллийн сайтуудад хандан уриалга гаргана."Монгол ньюс" мэдээллийн төвд болно.

11:30 цагт Орон нутгийн замд үйлдэгдэж буй зам тээврийн ослын нөхцөл байдал, орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар Тээврийн цагдаагийн албанаас ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-16 01:35:05
    Цогтбаатар чи огцроо!!!
    118.38.172.58
    Мэдэгдсэн Хариулах