В.Путин Украйнтай харилцаагаа сайжруулна гэдэгт итгэж байна
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украйны шинэ эрх баригчид Москватай харилцаагаа сайжруулахад шаардлагатай алхмыг хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.Тэрээр “Украйны эрх баригчид өөрсдийгөө тусгаарлалгүйгээр, иргэдийнхээ ерөнхийлөгч В.Зеленьскийд хүлээлгэсэн итгэлийг дааж хоёр орны харилцааг сэргээхийн тулд идэвхтэй ажиллана гэж итгэж байна” хэмээн “Мир” телевизэд хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан байна. Мөн ах дүү орны хувьд ОХУ, Украйны харилцаа сайжрах нь зайлшгүй хэрэг гэв. 2014 оны хоёрдугаар сард хамгийн сүүлд төрийн эргэлт гарч ерөнхийлөгч Виктор Януковичийн Засгийн газрыг унагааснаас хойш хоёр орны харилцаанд сэв суулгасан маргаан гарсан юм.

Тэр жил нь Крымийн хойг Украйнаас салж 2014 оны гуравдугаар сарын 16-нд болсон олон нийтийн санал асуулгын үр дүнд Украйны Донбасс мужид дотоодын мөргөлдөөн гарахаас сарын өмнө ОХУ-д нэгдсэн аж. Үүнийг нь Москва НҮБ-ын дүрэм журмын дагуу явагдсан гэж үзжээ. Мөн Крымийн арлыг ОХУ-д нэгдсэн асуудлыг ерөнхийлөгч Владимир Путин нэгэнт шийдэгдсэн асуудал гэж тодорхойлсон байдаг.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.