Бэлчээрийн даац 2-4 дахин буурчээ
"Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын II бага хурлыг Ази болон Европын эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулж байна. Хурлаар Монгол орон төдийгүй дэлхий дахинд нүүрлээд байгаа хүрээлэн буй орчны цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зөв зохистой хуваарилах, дэлхийн дулаарлын учир шалтгаан асуудлуудыг хамтран шийдвэрлэж, санал солилцож байна.

Бага хурал дээр Хятад, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг улсын төлөөлөгч нар нийт таван илтгэлийг танилцуулсан бөгөөд хэлэлцэгчид "Бэлчээрийн тогтвортой хөгжил" сэдвийг онцолж байв. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 126 сая га газрыг бэлчээрийн газар эзэлдэг. Тухайлбал, 76.5 хувь буюу бодит байдлаар 96.9 сая га талбай бэлчээрт ашиглагдаж үлдсэн нь гандуу, давстай хөрс, цөлийн бор гэх мэтчилэнгээр ашиглагдаж чаддаггүй байна. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн ургац 2-4 дахин, ургамлын зүйлийн тоо 2 дахин цөөрч ургамлын бүрэлдэхүүнд ихээхэн өөрчлөлт орсныг үүнээс харж болно.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!??? 2019-06-15 02:21:30
    Малын тоо толгойг хуулиар зохиуулах хэрэгтэй! Малын толгой тутамд албан татвар тогтооё!!! Малын тоог цөөрүүлж чанаржуулъя!!! Төрийн бодлого гэж байна уу?????
  • Davjii 2019-06-14 10:28:06
    Бэлчээрийн ургац, даац 2-оо ялгадаг болчихоод дараа юм бич......дээ