АНУ, Хойд Солонгос хоёр дахин уулзана
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Вьетнамын нийслэл Ханойд хийсэн хоёр дахь уулзалт бүтэлгүйтсэн. Үүний улмаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ уулзалтаас үүссэн асуудлаас зайлсхийхийн тулд АНУ, Хойд Солонгост гурав дахь удаагийн уулзалтаа хийхэд бэлтгэхийг зөвлөсөн байна.

Тэрээр “Энэ хоёр орон хэлэлцээр хийнэ гэдэгт итгэж байгаа болон хийнэ гэж амлаж байгаагаа илэрхийлсэн” гэж Швейцарьт хийсэн айлчлалынхаа үеэр ярьжээ. Мөн хэд хэдэн уулзалт хэлэлцээр хийхээр төлөвлөснөөр Ханойд болсон үйл явдал давтагдахаас зайлсхийнэ гэж бодож байна гэж нэмж хэлсэн байна.Мүн Жэ Ин хэдийгээр Пхеньяны зүгээс саяхан пуужингийн туршилт хийсний улмаас одоогийн харилцаа нь хурцадсан ч Өмнөд Солонгос хөрш Хойд Солонгостой тогтоосон харилцаа холбоогоо хадгалсан хэвээр байна гэв. Үүний өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хойд Солонгост Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээрийг дахин хийхийг хүсчээ. Энэ нь Пхеньяны аюулгүй байдлыг баталгаажуулна гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Энхтайвныг тайван замаар буюу хэлэлцээр хийснээр байгуулж болно. Хойд Солонгосын аюулгүй байдлыг цөмийн зэвсэг биш, гэрээ хэлэлцээрээр баталгаажуулна” гэв. Түүнчлэн Пхеньян олон улсын нийгэмлэгт цөмийн зэвсгээсээ бүрмөсөн ангижирч, шинэ дэглэмийг байгуулна гэсэн амлалтаа биелүүлэх ёстойг онцолсон байна.

“Ёнхап” агентлагаас ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос хэлэлцээр хийхээ үргэлжлүүлбэл хэн ч Пхеньяны улс төрийн систем, аюулгүй байдалд заналхийлэхгүй гэж ярьсныг” мэдээлжээ. Нөгөө талаар Өмнөд Солонгост Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээр хийхийг дэмжиж байгааг шүүмжилснийг няцаасан байна. Тэрээр “Хоёр орон харилцан итгэх хэрэгтэй. Өмнөд Солонгосын ард түмэн Хойд Солонгосын хэлэлцээрт итгэх ёстой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.