Осолд өртсөн иргэд орон нутагтаа эмчлүүлж байна
ГССҮТ, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 6 сарын 1-ний өдрийг хүртэл “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж дуусчээ.

Нээлтийн үеэр салбарын сайдын хэлж байсанчлан орон нутгаас нийслэлд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо буураад зогсохгүй цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо.

Төслийн үр дүнгээс дурдахад: Дутагдалтай байсан мэс заслын тоног төхөөрөмжүүдийг аймгийн удирдлагууд шийдвэрлэж өгсөн бөгөөд БОЭТ-ийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нартай хамтран дараах олон төрлийн мэс заслыг хийлээ.  
  • Тархины хурц болон архаг хэлбэрийн цусан хурааг авах мэс засал
  • Хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс засал
  • Хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс засал
  • Тархины эдийн доторх цусан хурааг авах мэс засал
  • Гавлын ясны цөмөрсөн хугарлыг  сөхөх мэс засал
  • Хүүхдийн гэмтэл согогийн мэс засал
  • Дээд мөчдийн ясыг ил аргаар бэхлэх мэс засал
  • Carpal, сubital туннель синдромын үеийн мэс засал
  • Эгэмний хугарлыг бэхлэх мэс засал
  • Алга болон хурууны шивнүүр ясны хугарал бэхлэх мэс засал
  • Алганы жижиг ясны хугарал бэхлэх мэс засал
  • Хэвлий, цээжний мэс засал
  • Үений дурангийн мэс засал
  • Субтотал мэс засал
  • Түнхний үе солих мэс засал
  • Шаант чөмөгний гандан хэсгийн хугаралыг бэхлэх мэс засал
  • Шаант чөмөгний доод төгсгөлийн хугарлуудыг бэхлэх мэс засал
  • Шагайн хавчааруудын хугаралыг бэхлэх, мултралыг засах мэс засал
  • Арьс нөхөх /АКП/
  • Үхжил эдийг авах мэс засал /некроэктомия/
  • Мөч тайрах /ампутация/
  • Ишеротомия, фасцитомия
Төслийн хугацаанд нийт 2567 хүнд үзлэг оношлогоо хийснээс
  • Өвөрхангай аймгийн БОЭТөвд47.8% /1228/ нь
  • Өвөрхангай аймгийн алслагдсан сумдад 52.2% нь хийгдсэн байна. Мөн 135 хүнд мэс засал эмчилгээ хийсэн.
Хэрэв 2567 хүн ГССҮТөвд ирж тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол, болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо.

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хамтран зүтгэжтус төслийг амжилттай хэрэгжүүлсэн Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОЭТөв-ийн хамт олонд талархал илэрхийлье. Тус төсөл өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.





 
 О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.