Зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд гарч байна.

Энэ сарын 11-14-ний өдрүүдэд Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Дүүргийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлттэй нь танилцаад жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул татгалзсан хариу өгсөн байдаг.

Гэтэл тус намаас бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан тул цагдаагийн байгууллагаас хууль зөрчиж байгаа асуудлаар албан шаардлага өгсөн.

Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 11-ний өдөр зөрчлийн тухай хуулийн 5.8.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээд, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа” гэв.

Тодруулбал, жагсаал зохион байгуулагч Н.Энхсайхан хэвлэлд “ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан надад нөхөр чинь цагдаа юм байна. Дахиж жагсаал цуглаан зохион байгуулвал нөхрийг чинь ажлаас хална гэж дарамталсан, цагдаа нар ирж барих гээд байна” гэх мэт удаа дараагийн худал мэдээлэл ярьсан гэдгийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-06-17 13:19:36
    Тэр жаахан гажигтай хүүхэн юм байх аа. Сонгуулийн дараа нөхрөө хурандаа болгох гээд л цагаандаа гарч байгаа байх даа