Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны шүүгчийн сургалт эхэллээ
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос  шүүгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор гадаад болон дотоодын олон сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд FUTURO III сургалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 4 дэх удаагаа тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 9-р сарын 16-20-ны хооронд МХБХ-нд явагдах бөгөөд Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ Азийн бүсийн шүүгчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Мохамад Родзали Якоб болон Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ шүүгчийн бие бялдар хариуцсан сургагч багш Ахмад Халиди Супиан  нар удирдан явуулж байгаа юм.

Энэ сургалтанд нийт 18 шүүгч хамрагдаж байгаа хичээлийг онлайнаар зааж байгаа нь онцлог хэмээн тайлбарлаж байна. Мөн зарим сургалтуудыг МХБХ-ноос Тайвань улсад зохион байгуулагдсан FUTURO III сургалтанд хамрагдсан шүүгчид заах юм байна. Ингэснээр тэд сурч мэдсэнээ улам бататгах төдийгүй бусадтайгаа хуваалцах боломж гарч байгаа аж.
 
Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.