ЭЕШ-ыг 32 байршилд 67 машинаар засалтыг шууд явуулж байна
Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн байгаа билээ.

Энэ жилийн хувьд шалгалт өгөөд дүнгээ шууд засаж гаргах боломжтой машин ашиглаж байгаагаараа онцлогтой байгаа юм. Шууд засалтын шилэн технологийг Боловсролын үнэлгээний төвөөс нэвтрүүлсэн бөгөөд өчигдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль дээр шууд засалтын машин хэрхэн ажиллаж шалгалтын оноог түргэн шуурхай гаргаж байгаа талаар олон нийтэд танилцуулсан юм. Өмнө нь шалгалтын дүн, оноог 14 хоногийн дараа мэдээлдэг байсан бол энэ удаад ахиц дэвшил гарч ийм технологийг нэвтрүүлсэнд олон нийт ам сайтай байна. Учир нь хэл ам гарахгүй, хардлага сэрдлэгэ төрөхгүй аж.

Азийн хөгжлийн санхүүжилтээр нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан 67 машиныг 32 байршилд байршуулж ЭЕШ-ыг шууд явуулж байна.  

Дашрамд дуулгахад, энэ жил нийт 18130 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19,8 хувь нь өмнөх оны төгсөгч байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sattigul 2019-06-21 04:45:33
    ximin eww
    66.181.161.123
    Мэдэгдсэн Хариулах