“Нello kitty” загварын тийрэлтэт онгоц Тайпей-Парис чиглэлд нислэг үйлдэнэ
Өнгөрсөн жилээс эхлэн Тайпейгаас Лос-Анжелес чиглэлд нислэг үйлдэх болсон “Нello kitty” загварын тийрэлтэт онгоц ирэх сарын 29-ний өдрөөс Тайпейгаас Парис чиглэлд нислэг үйлдэхээр болсон тухай Тайванийн Эвэ агаарын тээврийн компани зарлалаа. Энэхүү онгоцны их биенээс эхлээд суудал, бүхээг, нисэх багийнхны дүрэмт хувцас нь хүртэл “Нello kitty”-ээр чимэглэгджээ.
 
Эва агаарын тээврийн компани нь дэлхийн хамгийн өхөөрдөм хийцтэй онгоцыг хийхийн тулд “Нello kitty”-гийн тусгай зөвшөөрөл бүхий Японы Санрио компанитай хамтран ажиллаж байгаа юм.
 
2013 оны есдүгээр сараас эхлэн тус онгоц Тайпей болон Лос –Анжелес хооронд долоо хоногт гурван удаа нислэг үйлддэг болсон байна. Улмаар энэ жил“Нello kitty” үүссэний 40 жилийн ой тохиож буй тул  kitty-г сонирхогч илүү олон зорчигч суулгах үүднээс тус компани Тайпей-Парисын чиглэлд ч зорчигч тээвэрлэхээр болоод байгаа аж.
 
Зочигчид онгоцонд суухаасаа өмнө эхлээд онгоцны гадна талын Санриогийн чимэглэлийг харан бахдах бөгөөд дотогш оронгуут “Нello kitty”-гээр чимэглэгдсэн дэр болон суудал тэднийг угтах гэнэ. Онгоцны багийнхан ч гэсэн kitty-гийн ягаан өнгөтэй хувцсаар гангардаг байна.


Монголын мэдээ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-16 07:41:53
    шаал завхарсан юм тэгээд энэ онгоцоор нь дан хүүхдүүд л нисэх юм байхдаа, гэхдээ би ч нисвэл нисэх л юм байна харин эрчүүд яах бол