Монголын хамгийн үнэтэй дасгалжуулагч багш
Монголын ууган клуб болох “Хар ирвэс” фитнесийн клубын багш Ш.Амарсайханыг бодибилдингийнхэн андахгүй сайн мэднэ.

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер-2018” тэмцээнд 200 гаруй тамирчинтай өрсөлдсөн тэрбээр “Монголын мистер” хэмээх хүндтэй цолыг хүртсэн гавьяатай билээ.

“Хар ирвэс” фитнесийн клуб нь ийнхүү 11 жилийн дараа Монголын мистер цолтон төрсөн учраас яах аргагүй түүний хувьд хүсэн хүлээсэн том шагнал нь мөн билээ.

Ш.Амарсайханы хувьд Монголын хамгийн үнэтэй дасгалжуулагч багш гэнэ. Түүний шавь нар нь улс төрчдөөс эхлээд урлаг соёлынхон хүртэл байдаг гэнэ шүү. Тус клубаас олон мундаг тамирчин төрөн гарсан бөгөөд бүгд Ш.Амарсайхан багшийн гараар бэлтгэгджээ.

Тиймээс ч шавь нарынх нь тоо хязгаараа алдсан гэх. Хамгийн сайн хичээлээ заадаг, хамгийн хариуцлагатай, хамгийн өндөр шалгуур тавьдаг, хамгийн чадварлаг сайн багш хэмээн “Хар ирвэс” клубын шавь нар “тодотгож” ам сайтай байдаг ажээ.




О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.