Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгуулагдлаа
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 27-нд Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай захирамж гаргасан юм. 
 
Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 14/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн захирамж гаргав.
Уг захирамжийн дагуу Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсон байна. 
 
Дарга: “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал
Гишүүд: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал    хариуцсан төслүүдийн удирдагч
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
 Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх
 Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга
 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга: “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн Захиргаа, санхүү, хуулийн хэлтсийн дарга
 
Мөн түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу сонгон шалгаруулж байхыг Комисст даалгасан байна. 

П.АНИР 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine