“Шар” хочит Энхээг хоёр иргэний хамт хар тамхины хэргээр саатуулжээ
Энэ сарын эхээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулжээ.

Улмаар тус улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн гэх үндэслэлээр Монгол Улсын иргэн “шар” хочит Э.Энхбат нарын гурван иргэнийг баривчилсан байна. Рецедив гэмт хэрэгтэн Э.Энхбат нь өмнө нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн юм.

БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх бүлэг этгээдүүдийн судалгааг Хар тамхитай тэмцэх газраас гарган, хоёр жилийн турш тандалт судалгаа явуулж байсан ба БНХАУ-ын талаас дээрх этгээдүүд нь ээлжит тээвэрлэлт хийж Монгол Улсын хилээр орсон гэх мэдээллийг ирүүлсэн байжээ.

Улмаар шалгалтын ажиллагааны дүнд Э.Энхбатын гэрээс дээрх гурван этгээдийг баривчилжээ. Баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь биед халдахыг завдсан учир тэднийг цагдан хорьжээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүү 2019-06-19 04:39:14
    энэ одоо юу вэ хятадаас мэдээлээд бхд баривчилсан болоод буцаагаад тавьчихаж бгаам уу, ядаж хятад руу хүргээд өгчиж болдоггүйм уу.
    77.111.247.182
    Мэдэгдсэн Хариулах
  • шар хар 2019-06-19 02:29:24
    энэ хулгайчыг шоронд насаар нь хатаах хэрэгтэй, сайхан залуучуудыг хар тамхинд хордуулж мөнгө олж амьдардаг бузар этгээд
    103.57.92.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Ккк 2019-06-19 01:02:39
    Хуулийнхан энэ нөхрөөс айгаад байдаг юм уу. Яагаад наранд явуулаад байдаг юм бэ?
    66.181.177.205
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2019-06-18 22:48:46
    HUjaa ruu ilgee
    78.31.204.23
    Мэдэгдсэн Хариулах
  • xaxaxa 2019-06-18 06:38:29
    https://www.youtube.com/watch?v=jycpeyYbfnw
    202.179.24.115
    Мэдэгдсэн Хариулах