М.Энхболд: Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярья гэвэл шинэ Үндсэн хууль хэлэлцэх ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

УИХ-ын гишүүн М.Энхболд: МАН 2016 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмнээсээ асууж Үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулна гэж амласан. Үүнийг иргэд олон нийт дэмжсэн. Үүний үр дүнд энэ парламентын 85.3 хувь нь нэг намаас бүрдсэн бүрэлдэхүүн. Тиймээс энэ бол ард түмнээс авсан даалгавар.

1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 429 депутатын 379 буюу 86.2 хувь нь МАН-ын гишүүд. 2000 оны өөрчлөлтийг сайн муу гэж ярьдаг. Гэхдээ үүнд 94.7 хувь нь нэг намын төлөөлөл байсан. Парламентын засаглалыг сайжруулахын төлөө Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байна. Түүнээс бус шинэ засаглалын тухай асуудал энд яригдаагүй Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярья гэвэл шинэ Үндсэн хууль хэлэлцэх ёстой.



П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-06-19 04:28:11
    ҮХ-ийн өөрчлөлтийг судлахад аятайхан хувилбараар явж байгаан билээ?! Дэмжиж батлах хэрэгтэй?!
  • Бат 2019-06-18 10:43:57
    Уг гарал үүслээрээ монголчууд хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай байсан бол хөгжих байлаа одоо параламентаа 2 танхимтай болгох гарц үлдлээ