Аргаа барсандаа арц хүжээр ариулж, лам нараар ном уншуулж байна гэв
Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардаж өнөөдөр Төрийн ордны гадаа жагсагчид болон лам нар жагсаал хийж, эсэргүүцэл илэрхийллээ.

Жагсаалыг зохион байгуулагч хуульч Т.Энхсайхан ихэд бухимдалтайгаар “Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг хүргэж байна. Гэтэл үг хэлэх эрх чөлөөг цагдаа нар хааж боож байна. Хаа байна тэр Үндсэн хууль чинь. Хууль зүйн сайдын суудалд 22 жил сандайлж суучихаад юу хийсэн юм бэ. Ямар гавьяа байгуулсан юм. Улс төрийн шоу хийж ирлээ. Бусармаг нийгмийг бий болгосон Нямдоржийг огцруулахыг шаардаж байна. Шахаачин луйварчин хүүг нь Элчин сайдаар томилохыг эсэргүүцэнэ.

Бид аргаа барсан даа бузартсан Төрийн ордныг гаднаас нь утаж арцаар ариулж, лам нараар урьж залж ном уншуулж байна. Төрийн ордныг дотроос нь гишүүн Жавхлан арц хүжээр утаад ариулаад өгөөрөй. Жагсаал цуглаан хийх болгонд цагдаа нар ирж дарамталдаг. Бид зөвшөөрөлтэй жагсаал хийж байгаа шүү.

Хүний эрх, эрх чөлөө хаа байна. Үндсэн хуулиар олгогдсон эрх хаа байна. Өөрсдөө гарч ирэхгүй байж цагдаа нараа явуулдаг Ц.Нямдоржийг гарч ирэхийг шаардаж байна.

Ц.Нямдорж таван асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж зассан. Хөөн хэлэлцэх хугацаанд цоорхой гаргаж, цагаан захтнуудыг ял завшуулсан гэх мэт ёсзүйгүй увайгүй үйлдлийг гаргасаар байгаа юм. Тиймээс түүнийг сайдаас нь огцруулахыг шаардаж байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-19 08:43:29
    Одоо монгол төрөөр тоглуулах хэрэггүй ээ. Төр төмөр нүүрээ одоо хэнд ч үзүүлэх цаг болсоон.
  • Л.Пүүжээ 2019-06-19 02:17:36
    Монгол төрд шудрага шулуун, ажлаа арван хуруу шигээ мэддэг, хэнийг ч сайн муу гэж ялгаварлаж үздэггүй хүн яагаад хэрэггүй гэж. Энэ хүнийг тайван ажлыг нь хийлг...
  • зочин 2019-06-19 01:54:40
    Т Энхсайхныг ХЗДХ -сайд болгочих харин яаж ажиллахийг нь ард иргэд харна
  • КИДАДЫН ТЭГНУУЛ 2019-06-19 01:15:43
    Дөрвөд Нямдоржийг нэг муу хэдэн монгол төвд лам нар яаж дийлэх вэ дээ, ХҮҮГЭЭ ЭЛЧИН САЙДААР ЯВУУЛЖ Л ТААРАА
  • Zochin 2019-06-18 10:26:14
    Arts khuj gechikhjee bas, aduunii khomool ovooson kharagdan lee, Nyamdorj guai ta nariin khajuud yum khiisen, ekh oronch setgeltei khun, oilgoj av.
  • ZOCHIN  2019-06-18 09:47:27
    NYMDORJIIG OGTCRUULAH GOL SHALTGAAN BOL AVILGACHID AJLAA URGELJLUULEHIIN TULD IIMERHUU SAAJILTTAI HUUHNUUDIIG ERDENE ASHIGLAJIINA. HEDEN TUGRUG UGUHUUR UUR YAL...
  • Zochin 2019-06-18 09:15:50
    Sanaagiin demjij bna gehtei tuluulul hunee buruu songoj
  • иргэн 2019-06-18 08:42:42
    Энэ эмэгтэйн өвчин нь бүр хурц хэлбэртээ орчихсон байна. Шархадны эмч нар ажлаа хийж, эд нарыг эмчлээчээ