Сүхбаатар дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр дэх Сэлбэ зуслангийн Гүнжидийн аманд зэрлэг нохдод бариулсан гөрөөсний янзага үхсэн байсныг байгаль хамгаалагч нар энэ сарын 17-нд олжээ.
Тухайн газарт зэрлэг ноход байгаа бөгөөд сүүлийн үед гөрөөс, тарвага туулай барьдаг болсон талаар байгаль хамгаалагчид хэлж байна.
Өнгөрсөн сард гэхэд тарвага туулай барьж гэмтээсэн байгаль хамгаалагч нар эмчилж, байгальд нь буцааж тавьжээ.
Байгаль хамгаалагч нар зэрлэг нохдыг устгуулах дуудлага өгсөн байгаа аж.
Тиймээс зусландаа гарч амарч байгаа айл өрхийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй гадаа тоглуулахгүй байхыг анхааруулав.
О.Гэрэл
Оллоо.mn