ШЕЗ-ийн даргаар Т.Мэндсайханыг томилох уу
Өнгөрсөн тавдугаар сард Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ.

Тэрнээс хойш даргын суудлын марафон аль хэдийнэ эхэлсэн байсан бөгөөд 400 гаруй шүүгчээс сонгон шалгаруулт хийнэ гэдгийг хэлж байсан удаатай.

Тэгвэл анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа өчигдөр болжээ.

Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ.

Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Т.Мэндсайханыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоол гарлаа.

Т.Мэндсайханы хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан юм.

Улмаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Т.Мэндсайхан нь энэ албан тушаалд 2014 оны гуравдугаар сарын 24-нд томилогдож байсан бөгөөд дөрвөн жил гурван сар ажиллаад чөлөөлөгдсөн байдаг.

Тэгвэл ажлаасаа чөлөөлөгдсөн жилийнхээ ой дээр ийнхүү шүүгчдээс өндөр оноо дэмжлэг авч ШЕЗ-ийн даргын суудалд дэмжигдэж, томилуулахаар санал болгов. Одоо харин томилох эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэднэ.

Т.Мэндсайханы танилцуулга:

Бухынхан овогт Түмэнжаргалын Мэндсайхан

Төрсөн он, ам бүл:

1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Мэргэжил, эрдмийн зэрэг цол:

Эрх зүйч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D).

Төгссөн сургууль:

1972-1977 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургууль,
1977-1982 онд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар 10 жилийн сургууль,
1982-1986 онд ОХУ-ын Екетаринбургийн Эдийн засгийн дээд сургуулийг
эдийн засагч мэргэжлээр,
1993-1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус
төгссөн.
1998-2001 онд ХБНГУ-ын Маннхаймын их сургуульд хууль зүйн ухааны
магистр, 1997-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны
докторын зэрэг тус тус хамгаалсан.

Ажилласан байдал:

1986-1988 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороонд хөдөлмөрийн
улсын байцаагч,
1988-1990 онд Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтэн,
1990-1992 онд Монголын залуучуудын холбоонд эдийн засагч,
1992-1993 онд "Дуулга" хоршооны захирал,
1993-1994 онд "Тэнхлэг ус" ХК-ийн захирал,
1995-2005 онд МУИС-Хууль зүйн сургуулийн Олон улсын тэнхимийн багш,
 2002-2008 онд Хууль зүйн үндэсний төвийн Сургалтын төвийн дарга,
 2005-2011 онд МУИС-Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхмийн
эрхлэгч,
2012-2013 онд "Боналекс" Хуулийн компанийн Ахлах хуульч,
 2012-2018 онд МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн
гэрээт профессор,
 2014-2018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга,
 2018 оны 9 дүгээр сараас МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн
тэнхимийн дэд профессор. Улсад 35 дахь жилдээ ажиллаж байна.
 
Шүүх, шүүгчийн нэр хүнд, хараат бус байдалд халдсан
аливаа хууль бус үйлдэлтэй эвлэршгүй тэмцэнэ
 

Т.Мэндсайхан нь ШЕЗ-ийн дарга болвол дараах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж амлажээ.

Тодруулбал, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шударга ёсны баталгаа-шүүхийн нэр хүндийг өргөх эрхэм зорилгын хүрээнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах чиглэлээр тууштай ажиллана. Шүүхийн тогтолцооны дархлаа, шат шатны шүүхийн бие даасан байдлыг хангаж, шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааг сайжруулна.

Шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн хувьд ухралт болсон зохицуулалт, шийдвэрийг эргэн сэргээнэ. Шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудлыг шударга, ил тод, хүсэлт гаргагчийн оролцоог хангасан арга хэлбэрээр шийдвэрлэдэг жишиг тогтооно.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж шүүгч, шүүх, шүүхийн захиргаа, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.Шүүхийн захиргааны удирдлагыг шударга ёсны хүртээмж, шүүхийн үйлчилгээг сайжруулахад чиглүүлнэ. Ачаалал ихтэй шүүхүүдэд шүүгчийн орон тоог нэмэгдүүлж, ачааллыг тэнцвэржүүлнэ.

Шүүх ба шүүхийн захиргааны хамтын ажиллагааг бүрэн хангаж ажиллана. Шүүн таслах ажлын чанар, үр нөлөөг сайжруулахын тулд цахим шүүхийг бүрдүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг төлөвшүүлэх ажлыг үргэлжлүүлж, шүүгчийн туслах, нарийн бичгийн үйлчилгээний чадавхыг сайжруулна.

Шүүгч, ажилтнуудад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ.Шүүгч, ажилтны цалин хөлсний нэмэгдлийн төрөл, хэмжээг өргөтгөх, шүүн таслах ажлын нөхцөл, ачааллыг батлагдсан стандартад нийцүүлэх арга хэмжээ авна.

Шүүх, шүүгчийн нэр хүнд, хараат бус байдалд халдсан аливаа хууль бус үйлдэл, оролдлоготой эвлэршгүй тэмцэнэ.Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ок 2019-06-25 15:26:58
    Увсын лалар Дорлигжавын ойрын хүн шүү
  • Гутгэхгуй шуу 2019-06-24 15:52:32
    Элдэв цуу гутгэлэг дам яриагаар Мэндсайханыг дугнэх нь хушган тархитны хэрэг.Бодит хийсэн ажил гавьяа ажлын узуулэлтээр унэлэх нь чухал.
  • Zochin 2019-06-20 09:08:38
    Shunaltai Hun duuldsan shuu. Yaj shudarga bhiim
  • Найз минээ 2019-06-19 16:22:15
    Мэндсайхан нь эр цэргийн албыг Зүүнбаянд хаасан.Элсэн далайд марш тактикийн тэмцээнд хамтдаа япилзуулж байсан.Шатар даамны аварга болоод чөлөө авна бас.Чи шүү....
  • Галт тэрэг хөдөлсөн нь ч 2019-06-19 16:13:00
    Чанагдсан боловсорсон илүү дутуу шуналгүй жинхэнэ хүн.
  • өмгөөлөгч  2019-06-19 10:19:01
    шүүхийн хамт олон итгэл даах хүн гэж сонгосон байна сайн ажиллахыг хүсье
  • зочин 2019-06-19 07:16:16
    мөнгө, санхүүгийн сонирхолтой хүн яаж ШЕЗ гишүүн байж болох вэ дээ.АШШүүгч нар энэ хүнийг гаргаж ирсэн нь үнэхээр харамсалтай.
  • huurhii dee 2019-06-19 07:00:30
    hogiin amitan daa, enees uur oligtoi amitan baihgui yum bh daa
  • Zochin 2019-06-19 04:38:27
    Enenees uur hun mongoliin shuuhed baihgvi gej v arai ch dee.
  • ХУУЛЬЧ 2019-06-19 04:34:30
    ЭНЭ ХҮНИЙ НАМТАР БАЯЛАГ ,ОЮУНЛАГ, САНАГДАВ, ,ТЭГЭЭД Ч ШҮҮГЧ, БОЛОН БУСДЫН ЭРХ АШГИЙГ ИЖИЛ ТЭНЦҮҮ ХАМГААЛАХ ЧАДАМТАЙ ГЭЖ ХАРАГДАНА ,ЭНЭ ЗӨВ ХҮН БАЙНА ДАА ,,...
  • Зочин 2019-06-19 03:58:48
    ШЕЗөвлөийн даргаар Баасан эсвэл Е/зөвлөх Г.Уянга 2-ын аль нэгийг тавь...
  • Zochin 2019-06-19 02:26:25
    Khamgiin gol ni Lundendorjoos tes uur bodlogo barikh ni chukhal.
  • Хуульч 2019-06-19 01:48:31
    ШЕЗ-ийн даргаар Т.Мэндсайханаас өөр томилохоор хүн байхгүй тул хурдан томилох хэрэгтэй. Энэ хүн зөв хүн шүү.