Э.Бэхбаяр шүүгчийн буруугаас медаль хүртэх боломжоо алджээ

Манай улс чөлөөт бөхийн барилдааны төрөлд дэлхийн шинэхэн аваргаа өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Дэлхийн шинэ аварга төрүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбоо  “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд мэдээлэл хийлээ.
Ташкент хотноо болсон  ДАШТ-д Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг хос хүрэл медаль болон хэд хэдэн бөх шагнал байрт шалгарсан амжилтаар дэлхийн шилдэг зургаан багийн нэгээр тодорсон.

Харин эмэгтэй баг нэг алт, нэг хүрэл болон шагналт байр эзэлж, мөн л шилдэг зургаан багийн нэгээр шалгарсан.

Гэхдээ энэ удаагийн ДАШТ нь зохион байгуулалтын хувьд тун тааруу байжээ. Ялангуяа шүүлтийн хувьд нэлээд учир дутагдалтай байсныг хэлж байв. ДАШТ-ий 57 кг-д шагналт тавдугаар байрт шалгарсан манай бөх Э.Бэхбаярын хувьд шүүгчийн буруугаас медаль хүртэх боломжоо алдсан гэнэ.
Инггээд Монголын чөлөөт бөхийн холбооныхон хэдхэн хоногийн дараа эхлэх Азийн 17 дугаар наадам, 2015 оны ДАШТ болон Дэлхийн цомын АШТ зэрэг олон хариуцлагатай том тэмцээнүүдэд тамирчдаа сойхоо ч дуулгалаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-17 03:05:03
    Чөлөөт бөхөөр эхний 3-т орж байх зорилго, бодлоготой байх хэрэгтэй. Цэрэнчимэд, Мандах наран шиг бөхчүүдийг бэлтгэх, барилдуулах шаардлагатай.Дэлхий олимпийн 8 удаагийн аварга байж байна шүү дээ.
  • МОНГОЛ 2014-09-17 02:14:48
    худлаа буруугаа бусдад тохох гээд.... үнэхээр л шүүгчийн буруу юм бол ОУ-ын чөлөөт бөхийн холбоонд гомдол гаргаж медалиа ав л даа...