Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлээгүй учир “Рич шолден булсс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцлахаар болов.

  23 бага сургууль, цэцэрлэг барих ёстой байсан тус компани 2018 оны 07 дугаар сарын 08-ны дотор нөхцөлөө бүрэн биелүүлнэ гэж гэрээнд тусгасан байжээ.

Нийгмийн хэрэгцээ, шаардлага, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага, хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдөх, туслан гүйцэтгэгч 20 гаруй компанийн эрх ашиг хохирох зэргээс сэргийлж Үндэсний хөгжлийн газар гэрээг цуцлалгүй, санхүүжилтээ босгох боломжийг тус компанид олгосоор иржээ.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.