“Нью тур” компанийн барилга дээр ажиллаж байсан хүү унаж хүнд бэртжээ
Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа “Нью тур” ХХК-ийн барилга дээр 16 настай насанд хүрээгүй хүүхэд ажиллаж байгаад өндрөөс унаж эмнэлэгт хүргэгдсэн золгүй хэрэг өнөөдөр гарчээ.

Одоогоор унасан хүүхэд хүнд бэртсэн үү, эсвэл амиа алдсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Дуудлагын дагуу хүүг түргэн тусламжийн машин аваад эмнэлэг рүү явсан байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар барилгын коллежийн хүүхэд байсан бөгөөд тэрбээр дадлага хийж байгаад унасан гэх.
Тэрбээр багш нартайгаа ярилцаад дадлага хийхээр уг барилга дээр ажиллаж байсан. Хүн нас бараагүй хоёр гар нь хугарсан, өөр мэдээлэл өгөх боломжгүй гэх мэдээллийг харуул хамгаалалтын албаны дарга нь өгөв. Одоогоор хэргийн газарт мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа ажээ.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж энэхүү золгүй хэрэг гарсан байх магадлалтай ажээ.


О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-19 09:37:23
    тийм ээ. хүүхдийг ажиллуулах нь амар бөгөөд цалинг нь өгөхгүй хөөгөөд явуулахад амар гэж ажиллуулдаг. дээр нь хувцас өгөхгүй өөрийн муу сэгэлдэргээ өмсөөд ажил...