Өнөөдөр: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийнэ
10:00 цагт Туушин зочид буудал, Соёмбо танхимд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Гантөмөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, олборлох салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Аспайр Майнинг ХХК, Багануур ХК зэрэг 8 компанийн удирдлагууд ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САЙН ДУРЫН КОДЕКСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурна. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Утас: 99833808

11:00 цагаас Барилга, хот байгуулалтын яам “Цаг үеийн асуудлаар” хэвлэлийн бага хурал хийх тул сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 8018-9929, 8801-0867

11:30 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн "Мэдээллийн танхим"-д /НЦГ-ын 107 тоот/ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийнэ.

15:00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2016-2019 онд хамтран хэрэгжүүлсэн "Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга" төслийн үр дүн, судалгаа мэдээллийг хүргэх уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. НҮБ-ын байранд үргэлжлэх тус үйл ажиллагааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкман нээж үг хэлнэ. Холбогдох: 99135393
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.