Д.Дорлигжавт холбогдох хэрэг юу болов
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудал өнгөрсөн оны төгсгөлд дуулиан дэгдээсэн. Нэгэнт хэвлэлээр хэн нэгнийг гэмт хэрэгт холбоотой мэтээр нэр заан мэдээлэл тараагдсан учраас хууль хяналтын байгууллага шалгах үүрэгтэй байдаг байна. 

Энэ хүрээнд Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг хэрэгт холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Үйл явц эхлэлээс хойш өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал аль нэг талдаа гарч шийдэгдээгүй байгаа юм. 

“Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван  сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй”  гэсэн байдаг.

Харин Д.Дорлигжав сүүлд өгсөн  ярилцлагадаа “Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. 

Тэгвэл хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 18-нд Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч  Д.Пүрэвбаатар “Мөрдөн байцаалтын явцад 3-4 хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн санхүүгийн шинжээч гарч сар шахам шалгалаа л даа.
Өөрөөр хэлбэл Т.Ганболдын данснаас гарсан гэх мөнгө хаашаа орсон, гарсан, хахуулийн мөн үү, биш үү гэдгийг мөрөөр нь ороод тогтоочихсон гэсэн үг. Шинжээч нарын дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Д.Дорлигжав, Д.Баатар нарын хувийн дансаар дөрвөн сая ам.доллар ороогүй, гараагүй, хахуулийн хэрэг биш болох нь нотлогдож байна” хэмээгээд дуусах шатандаа орсон гэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн байгаа байна. 

Үүнтэй зэрэгцэн Д.Дорлигжавтай холбоотой маш их мөнгөний хэрэг хаагдаж байгаа гэх хардлага бий болсон. Харин үүнийг АТГ үгүйсгэж байгаа юм. Хэрэг  одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа аж. 
 
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мэнгэдо 2019-06-22 03:01:05
    Хамгийн шударга хүний найзыг хэн ч яаж ч чадахгүй.
  • нямдорж 2019-06-21 08:12:30
    Та нар яаж ч чадахгүй ээ. Би үхтлээ хамгаална
  • Zichin 2019-06-21 07:28:59
    Elbegdorj shig shaar dahij bitgii MGL d baigaasai.Dorligjav.Zoljargal gj adgiin hulgaich neher tag duugai .hereg uusgehgui engereh gd bn shuu.
  • Иргэн 2019-06-21 04:19:22
    Уг нь шууд буудах даанч тийм хуулиа ЭБЭ.нь эхлээд засчихсан тэгээд л гударч эхэлсэн дээ одоо зүгээр л бүх хөрөнгийг нь хураагаад хурдан ялыг нь эдлүүл
  • Зочин 2019-06-21 04:15:09
    Нам дамжсан архаг фракц шүүдээ.Толгойд нь Нямка л сууж байгаа.Энэ асуудал уг нь нэг их удмааргүй юмсан.Ганболд хүн гүтгэсэн бол хуулиараа шийдэгдэнэ Дорлигжавын...
  • зочин 2019-06-21 02:27:36
    мөнгөтэй нямка ахтай Дорлигжавыг хэн ч дийлэхгүй .
  • зочин 2019-06-20 17:38:15
    Завхарсан тогтолцоонд хөлөө олохгүй мөн ч тэнэгтэх юм даа!тэр дундаа хуулиа барьдаггүй хууль шүүхийнхэн Дарга нар ял завшиж бна нөгөө шудрага ёс хаачсан вэ? ЕС!...
  • Пүрэвбаатар 2019-06-20 16:49:16
    Дорлигжав нэг нутаг гэж ХЗДХ-ийн сайдтай ойрхон,МУИС-ийн нэг төгсөгч нэг анги гэдгээрээ одоогийн Улсын Ерөнхий прокурортой мөн ойрхон харьцаатай үнэн биз дээ
    • irgen 2019-06-22 02:28:39
      Дорлигжав прокурорт ирэнгүүтээ Б.Жаргалсайханы ажлыг булаан авч ѳѳрийнхѳѳ нүүдлийн шувуу Үнэнбат гэгчид ѳгч байсан. Ажилгүй бүтэн жил болгосон. Муу харилцаатай....
  • ЭСКОБАРУ 2019-06-20 10:14:29
    МАЛЫН ЭМЧ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧИЙГ БАРАХ ХУУЛЬ ШҮҮХ МОНГОЛД ЛАВ БАЙХГҮЙ.
  • ХУУЛЬЧ 2019-06-20 09:38:55
    БИЗНЕСЫН БҮЛЭГЛЭЛТЭЙ ХУУЛЬЧИД ХАЙР ЗАРАЛВАЛ ЯАЖ ХАРИУГАА АВДАГ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ,,,,ТЭР НӨХДӨД НӨХӨРЛӨЛ ГЭЖ БАЙДАГҮЙ ГАНЦХАН АШИГ МӨНГӨ ХОЁР БАЙДАГ ЮМ
  • Zochin 2019-06-20 05:17:21
    Ene novshnuud nutag usaaraa hamgaalaltand orson ngaa
  • Зочин 2019-06-20 03:47:54
    АТГ ажлаа хийгээч.Зүгээр гаргаж баларваа.
  • ХАМ 2019-06-20 03:32:08
    ЮУН УДДАГИЙН ТЭЭ
  • Зочин 2019-06-20 03:12:34
    Мэнгэт Дорлигийг,Дорлиг нь мэнгэтийг 30 жил хамгааллаа одоо цаашдаа 30 жил хамгаалаад нас нь дуусна даа.
  • Зочин 2019-06-20 01:16:56
    Тэр үеийн дансны хуулгыг үзэхэд ийм олон сар зарцуулж байдаг. Дампуурсан төрийн шинж тэмдэг харагдаж л байна. КККК
  • Шударга ах 2019-06-20 00:56:46
    Шударга ах мэнгэтийн хамгаалалтад байхад ямар ч ял авахгүй ээ.
  • Иргэн 2019-06-20 00:28:06
    АТГ ажлаа хийвэл яасан юм. Дуусдаггүй хэрэг үү,