“Улаанбаатар Onelife” нээлттэй хаалганы өдөрлөг болно
"Монголын Cryptocenter" -ээс  энэ сарын 22-ны өдөр  10.00-18.00 цагийн хооронд   Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордонд “Улаанбаатар Onelife” нээлттэй хаалганы өдөрлөгийг ванкойнчуудтайгаа хамтран зохион байгуулах гэж байна.

Дэлхий дахинаа цахим мөнгөний шинэ эрин үе нээгдэж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувсгал өрнөж, газар сайгүй цахим мөнгөний талаар шуугиж байна. Аль хэдийнээ цахим мөнгөний шинэ баячууд төрөн гарчээ. Монголд ч цахим мөнгөний баячууд төрөн гарах нь нэгэнт тодорхой боллоо. 

Тэгвэл Монголд өнөөдөр цахим мөнгө гэж юу болохыг мэдэж мэдэрч, үр ашгийг нь амталж үзсэн хүмүүсээс түүнийг огт мэдэхгүй, мэдэж байгаа ч эргэлзэж, төөрөлдсөн хүний тоо хавьгүй их байгаа нь эргэлзээгүй.  Технологийн хөгжлийг дагаад Танаас асуухгүйгээр нэгэнт хажууд ирж, хаалга тогшиж байна. 

2008 онд анх Биткойноор гараагаа эхэлсэн цахим мөнгөний шинэ хувьсгал өрнөсөн жилүүдэд хүч түрэн шинэ шинэ цахим мөнгөөр баяжин эдүгээ 2000-аас хол давжээ. Эдгээр цахим мөнгөний дотор доктор Ружа Игнатовагийн үндэслэсэн ван (Onecoin) ВанКойн криптовалют хүндтэй байр суурь эзэлж байна.

“Нэг дэлхий - Нэг зоос” уриатай OneCoin компани нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, 5 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө дэлхийн 210 оронд, 3,5 сая гаруй хэрэглэгчийг нэгтгэж чаджээ. Хэрэглэгчид http://dealshaker.com/ таваарын арилжааны сайтаар дамжуулан 101 мянган байгууллага, 500 мянган хувь нь уг цахим валютаар төлбөр тооцоо хийж, эдийн засгийн эргэлтэнд оруулж байна.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.