ЕБС-ийн цайны газрын 22 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ
Үдийн цай хэрэгжүүлэгч нийт 79 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийжээ.

Шалгалтаар сургуулийн цайны газруудын ажлын байр нь зориулалтын дагуу баригдаагүйгээс үйлдвэрлэлийн байр, үйлчилгээний танхимын технологи урсгал буруу, хүнсний бүтээгдэхүүний агуулах, туслах өрөө тасалгаа дутагдалтай хоол үйлдвэрлэлийн бүхийл үйл ажиллагааг нэг дор хийгддэг зөрчил илэрсэн байна.

Мөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын явцад хөргөгч, хөлдөөгчийн температурын заалтыг хянадаггүй, хүнсний агуулах зориулалтын бус, чийглэг температур хэмжигчгүй, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, хүүхдийн хоол хүнсний чанар аюулгүй байдал, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих дотоод хяналт хангалтгүй, тогтмол бус, шалгалтад үзүүлэх байдлаар баримт бүрдүүлдэг, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авдаггүй, дотоод хяналт хийсэн тайлан гаргадаггүй зэрэг зөрчил илэрлээ.

Хяналт шалгалтын явцад 45 сургуулийн цайны газраас 300 эрүүл зүйн арчдас шинжилгээ авсны 22 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна.  

“Үдийн цай”-нд халуун хоол олгох болсонтой холбогдуулан зориулалтын бус ажлын байртай газруудад хоолны газрын хүчин чадал хэд дахин давсан ачаалалтай ажиллаж хүнсний түүхий эдийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, цэвэрлэх болон бусад угаалга, цэвэрлэгээний ажиллагаа бүгд нэг дор явагдаж хоол, хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого гарах нөхцлийг бүрдүүлж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.