Сэрэмжлүүлэг:Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд оргожээ
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр  ангид саатуулагдан шалгагдаж байсан сэжигтэн өчигдөр орой оргожээ. Тодруулбал, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр тус ангийн байрлалаас оргосон байна. 

Түүнд эмч сэтгэлзүйн зөвлөгөө өгсний дараа оргосон гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа юм.

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн аж.

Оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран орон даяар эхлүүлээд байгаа юм байна.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр оргосон этгээд  өмнө нь хэд хэдэн удаа оргохыг завдаж байсан бөгөөд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагджээ.

Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах аж.





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-20 09:14:01
    ТЭР ЦАГТ ЦААЗААР АВЧИХСАН БОЛ ОДОО САНАА АМАР БАЙХ БАЙЛАА.