Өнөөдөр: Жагсаалын дарга, бага дарга нарын ''Дурсамж Уулзалт'' болно
09:00-12:00 цагт Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн ТББ-уудын хэлэлцүүлэг  Улаанбаатар зочид буудал, 6-р давхар, Хөх Асар танхимд болно.

10:30 цагт Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудад цэргийн алба хаасан жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж Уулзалт” нийслэлийн СТӨ-нд зохион байгуулагдана. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 86863998, 70119921

11:00 цагт Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийнхөн Ардчиллын ордонд /11 дүгээр хороолол/ хэвлэлийн хурал хийнэ. УИХ дахь Ардчилсан намын гишүүдийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзахыг уриалж ийнхүү хурал зарласан байна.

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд  “Дэлхийн шинэ журам” хөдөлгөөнөөс УИХ-ыг тарааж зовлонт амьдралыг төгсгөл болгох талаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ. Хэвлэлийн хурлаар цаг үеийн зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно. Холбоо барих. 70001286 (99923589)

11:00 цагт "Улаанбаатар эдийн засгийн форум-2019" зохион байгуулахтай холбогдуулж зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн бага хурал хийнэ. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд болох тул эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Лавлах утас 325044

12:00 цагт УДБЭТ-аас ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэн гуайн 90 насны ойд зориулсан хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааны талаарх хэвлэлийн хурал  УДБЭТ-т болох тул Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Жич: Арга хэмжээний талаарх мэдээллээ гаргаад урилгаа аваарай Сэтгүүлчдээ Утас: 99024933

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.