Ж.Батзандан: Дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ
“Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 

УИХ-ын гишүүн О.Батзандан “Хэдхэн сарын өмнө монгол орон даяар шударга төлөөх тэмцэл эхэлсэн гэдгийг та бүхэн санаж байгаа. Шударга ёсны төлөөа нам харгалзахгүй таван гишүүн нэгдсэн. Энэ тэмцэл 2017 оны арваннэгдүгээр сарын 20-оос эхэлсэн. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Хууль хяналтын байгууллагуудаа МАНАН мафийн гараас салгах тэмцэл рүү орсон, 60 тэрбумын схемыг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулахаас гадна 60 тэрбум дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Олон жил дарагдсан хэргүүд шүүх рүү шилжиж байна. 

Гэхдээ бидний тэмцэлд асар их саад байгааг дуулгая. Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аас оруулахгүйгээр зөвхөн Засгийн газраар шийдвэр гаргуулж, дээрэмдэж авсан. Дөрвөн үсэгтэй генерел Хурц, Эрдэнэбилэг хоёр 40 хоног суугаад ял зэмгүй гараад ирсэн. “Сахал” Эрдэнэбилэгийг хорихын тулд олон шүүгч нар дарамтад орж, айдас хүйдэстэй байгаагаа хэлж байна. Эрүүгийн тамхимын шүүгч Зоригт, Дээд шүүхийн шүүгчийн Зориг нар бол МАНАН мафийн гишүүн. Цогт гэдэг хүн олон шүүгчдийн дарамталж байгаа мэдээлэл ирж байна. Цогт, Зориг, Зоригт, Батсуурь, Идэр байгаа цагт Монголын шүүх өөрчлөгдөхгүй. Бидний дараагийн тэмцэл шүүхийг өөрчлөх. МАНАН мафийн гар болсон авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бүх шүүгч нарын нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байна. УИХ-ын таван гишүүн иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч УЛСЫН ДЭЭД шүүхийн үүдэнд ЖАГСААЛ ЦУГЛААН хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ” гэсэн юм.

 Хар тамхины асуудалд холбогдсон 36 төрийн албан хаагчийн нэрийг гаргасан

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор тогтоол батлаж,  Засгийн газар, ТЕГ, ЦЕГ, Гадаад харилцааны яаманд үүрэг даалгавар өгсөн. Диплом байгууллага, Төрийн алба, Тагнуулын байгууллагаас хар тамхины наймаачдыг нэн яаралтай цэвэрлэнэ. Одоогийн байдлаар 36 төрийн албан хаагчийн нэрийн жагсаалт гаргасан. Мөн дипломат болон албан паспорт эзэмшдэг, гадаад дотоод хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 58 Монгол Улсын иргэний нэрсийг гаргасан байна.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-06-23 14:37:58
    battulga augaad xodloxgyi baunaa
  • Зочин 2019-06-22 15:45:53
    Энэ Баттулгад их учир байна аа.Тэр нөгөө Хурцыг Өмнөд Солонгост элчингээр нууцаар томилтол цаадуул нь хүлээн авахгүй гээд буцаасан аж.Энэ юун хүн бэ
  • Zochin 2019-06-22 12:24:10
    Ishh ene 4 ard tumnii amidrald heregtei huuli sanaachlahsan. Ta hedees zalhjin shu.
  • Зочин 2019-06-22 00:46:22
    Хуулиа л өөрчлөх хэрэгтэй. Монголын хуулийг олигархи бүлэглэлүүд өөрсөндөө ашигтайгаар өөрчилсөн тул шүүхээр ороод ч арга хэмжээ авахуулахгүй гараад байгаа.
  • Иргэн 2019-06-21 23:03:52
    Яасан их дүвчигнэдэг юм. Өөрөө 7 жил УИХ-д энэ бүхнийг бүтээлцэж суучихаад гэнэтхэн тэнгэрээс унасан юм шиг аяглаад юм юмрүү үсчээд ...Нэг л биш.
  • Zochin 2019-06-21 22:27:33
    Denjij bga shu.Battulga bol shiidvertei sain ajillahgui bn.Battulga mapiin bulegleliig tas tsohihiin tulee yvah estoi.Hedlehgui bn
  • mundag 2019-06-21 17:10:10
    eh ornihoo tuluu duugardag bolhoor demjij baina
  • зочин 2019-06-21 14:45:21
    Хүүе нөгөө аймаар шүүгч нарыг Ерөнхийлөгч маань одоо болтол солйогүй байгаа юм уу,
  • Бат 2019-06-21 09:25:09
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • БИ 2019-06-21 08:35:06
    ҮЗЭЭД БАЙ ЯЛНА ШҮҮ
  • зочин  2019-06-21 07:21:07
    өөрсдийнх нь сэтгэлд хүрэхгүй шийдвэр гарахаар л худлаа жагсаал хийдэг болж дээ шүүхээс үнэдсэлэгүй шийдвэр гарна гэж бараг байхгүй дээ хааяа нэг сонирхол татс