​“Хайрын виз” уянгын жүжгийг амралтын өдрүүдэд тоглоно
Улсын драмын эрдмийн театр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттай өөрийн тайзнаа дахин амилуулсан билээ.

Тус жүжгийг М.Батболд найруулсан бөгөөд гол дүр Жаргалд залуу жүжигчин Т.Сэргэлэн, Цэнгэлд О.Майдарравжаа, Сүндэрт П.Мягмарсүрэн, Ануд Ц.Цэлмүүн тоглож байгаа бөгөөд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү нар туслах дүр бүтээж буй юм.

“Хайрын виз” уянгын драмын жүжиг хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, хүмүүс бие биеэсээ хэрхэн төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болох тухай өгүүлдэг юм.

Энэхүү уянгын драмын “Хайрын виз” жүжиг энэ сарын 22, 23-нд буюу энэ амралтын өдрүүдэд 21:00 цагт УДЭТ-д тоглогдоно.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-21 07:29:08
    энэ жүжгийг үзсэн нь амиа хорлолт ихсэх юм биш үү.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах