Өнөөдөр: Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөний тэргүүн хэвлэлийн бага хурал хийнэ
09:00 цагт "Асаргааны хэрэгцээ ба шийдэл" оролцогч талуудын хэлэлцүүлэг Кемпински Хаан Палас зочид буудлын 2 давхарын Алтай хурлын танхимд эхэлнэ. 16 цаг хүртэл үргэлжлэх хэлэлцүүлгийн үеэр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хүмүүст зориулсан асаргааны чанар, хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар оролцогч талууд хэлэлцэнэ. АДРА Монгол ОУБ-аас зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцох юм. Холбоо барих утас: 8001-9000

10.30 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
 

11:00 цагт MN-Мэдээллийн төвд “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан хэвлэлийн бага хурал зарлалаа.
 

11:00 цагт Дэлхийн Банкнаас гаргаж буй Төсвийн зардлын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал  ДБ-ны байранд болно. Энэ удаагийн тайлан нь “ӨРИЙН ДАРАМТГҮЙ, ТОГТВОРТОЙ БӨГӨӨД ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” нэртэйгээр гарч байгаа бөгөөд төсвийн орлого, зардлын сүүлийн үеийн чиг хандлагад дүн шинжилгээ хийх зорилготой юм. Мөн улс орны урт хугацааны хөгжил, ядуурлын эсрэг тэмцэлд амин чухал үүрэгтэй боловсрол, эрүүл мэнд зэрэг гол салбаруудын зарлагын тусгай шаардлага, хэрэгцээг мөн судалсан болно. Холбогдох утас: 99778587

11:00 цагаас Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс  "Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо, эрч хүч сэдвээр" нээлттэй уулзалт зохион байгуулна. Сэтгүүлчдийг урьж байна. Хаана: АТГ-н хурлын танхимд.

11:30 цагаас  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  Шүүхийн шинэчлэлийн талаар болон дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах тухай баримтыг дэлгэж "Иргэний хөдөлгөөн, ТББ"-уудаас мэдээлэл хийнэ. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

12:00 цагт  ХУРД хамтлаг ХАЙРТАЙ соён гэгээрлийн аянаа эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорих гэж байна. 2019 оны 6 дугаар сарын 24 ний Маршалын гүүрний хойноос хөдөлнө. Эрхэм хэвлэл мэдээллийнхэн та бүгд хүрэлцэн ирж төслийн багийг /Хурд хамтлаг/ үдэх үеэр мэдээ сурвалжлага хийхийг хүсье. Аяны хүрээнд нийт 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна соён гэгээрлийн олон уулзалт арга хэмжээ төлөвлөсөн.
Хурд: Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.