Бөхчүүдийн бойкот
 
Өчигдөр үндэсний бөхчүүд Бөхийн өргөөнд үймэв. Төрийн баяр наадам дөхөж байх энэ үед бөхчүүд хоорондоо хагаралдаж тэмцэлдэх нь хэр бэ. 

Тодруулбал, Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго барилдаан Бөхийн өргөөнд болов.

Бөхийн барилдаан маргаанаар эхэлж, зарим бөхчүүд барилдсангүй. Барилдах эрх нь сэргээгдээд байгаа Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийг энэ жилийн наадмаар барилдуулахгүй гэж бөхчүүд эсэргүүцжээ. Мөн барилдааны өмнө бөхчүүд зохион байгуулагчид ойлголцож чадсангүй.

Улсын аварга Ч.Санжаадамба “Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой.

Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Бөхчүүд энэ талаар их эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэжээ.

Барилдах эрх нь сэргээгдсэн улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нар өнөөдрийн барилдаанд барилдахаар ирсэн байв. Тэд бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч барилдаагүй юм.

БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд бөхчүүдээс барилдааны үеэр болон гэнэтийн шинжилгээг авсан. 2017 оны 12 дугаар сар болон 2018 оны нэг, хоёрдугаар саруудад авсан шинжилгээнд 43 бөх хамрагдаж, долоон бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан билээ.

Тэгвэл Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхийн эрхийг сэргээх шийдвэрийг энэ долоо хоногт гаргажээ. Хамгийн гол нь тэд үзэгч түмнээсээ болон Бөхийн холбооноос уучлалт гуйсан тул ийнхүү барилдах эрхийг нь сэрээсэн гэх.

Гэвч бүхэл бүтэн улсаа болон ард түмнээ доромжилж сэргээш хэрэглэж барилдаад цол нэмсэн бөхчүүдэд ганцхан уучлалаар бүх алдааг нь цайлгах нь хэр зөв юм бэ. 

Тэгвэл энэ хэр зөв шийдвэр. Бөхчүүд эсэргүүцэх нь хэр зөв бэ. Улсын цолтой дээрх бөхчүүд хэдэн жил сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар барилдахгүй байх вэ, бөхчүүдийн энэ эмх замбараагүй байдал хэдий хэр хугацаанд үргэлжлэх бол. Цаг хугацаа харуулах байх аа. 

О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэргээшийг эсэргүүцэгч... 2019-07-03 13:02:32
    Ялын хушацаагаа дуусгах ёстой. Санжаадамба аваргын үйлдэл маш зөв. Ер нь сэргээш хэрэглэсэн бөхийн шийтгэлийг илүү хатуу, илүү чанга болгох ёстой.
  • Zochin 2019-07-02 10:17:26
    Uzegch tumen olon bid erhee hasuulsan zaluu huchtnuudiinhee barildaaniig harahiig husej baigaash dee barilduulah heregtei
  • Иргэн 2019-06-26 05:20:47
    Бөхчүүд зөв үйлдэл хийжээ. Допинг хэрэглэсэн бөхийг барилдуулна гэдэг байж болохгүй. Заавал хариуцлага хүлээх ёстой.
  • Санжаадамба аваргын зөв  2019-06-24 23:25:24
    Аварга хүний хувьд үүргээ сайн биелүүлж маш зөв шаардлага тавьсан айх айхгүй асуудал биш энэ сплртын насжилттай холбоотой
  • Zochin 2019-06-24 13:38:15
    Batorshihiin tsoliig huraah heregtei ene bol hartsaga l hun garid bish
  • Пүүжий 2019-06-24 13:35:09
    МҮБХ нь хоёр хуваагдаад байгаа билээ. Сүүлийн үеийн шүүхийн шийдвэрээр А.Сүхбатын тал нь давамгайлах болсон билээ. Энэ шийдвэрт Сүхбат нөлөөлсөн байх магадлалта...
  • зочин 2019-06-24 08:41:01
    Хугацаатай юм бол тэрнийг нь дуусгаал барилдуулна биз, Бөхийн холбоо гэж будлиан хутгаад л...
  • S 2019-06-24 07:37:33
    Naadmaar heregleegui bol boloo sh de
  • u 2019-06-24 04:35:46
    batorshih turuuleh shahsandaa. unachaad yagaad bailaa. doping shaachaad turuulsen bol busad n hohirool uldeh bjdee
  • zochin 2019-06-24 02:44:43
    Ялын хугацааг нь дуусгах хэрэгтэй, тэгэхгүй бол дахиад л хэрэглэнэ дээ
  • Бат 2019-06-24 01:58:16
    Одоо 21-р зуунд хөстөйгөө хамждаг ганц спорт энэ монгол бөх Хөлсөө арчих алчууртай болж болохгүй юу өмнөөс нь ичих юм
  • Zochin 2019-06-24 01:50:24
    Ene erguunuudiig uzeh durtai baihgui boloh baihaa
  • иргэн 2019-06-24 01:21:20
    Umnu ni A.Suxbat avargaas exleed doping ilrexeer il dald xor nairuulaad shiitgelgui ulddeg baisnaas odoo xurtel doping n xeruul tasraxgui bga. shiitgex yostoi
  • pkxny  2019-06-24 00:55:39
    Нэг хэсэг Японд сумо бөхөө үзэхээ больсон гэсэн. Тэрэн шиг үзэхээ больчихмоор юм. Тэгээд л энэ мангарууд дуусаа ш дээ
    202.131.225.141
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-06-25 14:05:43
      Sanjaadamba aigaad bgaa um bish uu barilduulahn zov bohchuud hor nairuulhaa bolioch