ЖДҮ-чид зээлээ төлж байгаа юу
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид  ЖДҮХ сангаас өөрөө болон хамаарал бүхий хүмүүстээ зээл авсан нь дуулиан дэгдээсэн юм.  2018 оны статистикийн судалгаагаар 85,749 аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаагаас 83 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна.  Гэтэл эдгээр ААН-үүдийн мөрөөдөл бол ЖДҮХ сангийн зээл УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хэдэн зуун саяар олгогдсон олгогдсон байдаг.  Уг нь ЖДҮХ нь сан нь ЖДҮ эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Гэвч энэхүү зорилгоо үл умартан, хууль зөрчсөн олон үйл ажиллагаа нь тэд хүрсэн юм. Энэ үйл явцаас үүдэн ХХААХҮ-ын сайд нь суудлаасаа бууж, ЖДҮХ сан шинэ журам дүрэм, багаар ажиллах болсон.

Тэгвэл яг одоогоор ЖДҮХ сангаас албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл явсан гэх тэдгээр хүмүүсийн зээлийн эргэн төлөлтөө хэрхэн төлж байгаа эсэх мэдээлэл гараагүй байна. ЖДҮХ сангийн дуулиан дэгдэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Учрал зээлээ хугацаанаас нь өмнө төлсөн. Үүнийгээ ч олон нийтэд зарлан, шоудаж байв.

Тэгвэл ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтуудын мэдээллийг эргэн сануулъя.
1.            О.Батнасан /УИХ-ын гишүүн/ - 950 сая төгрөг
2.            Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ - 1.4 тэрбум+1.6 тэрбум
3.            Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ - 950 сая
4.            Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ - 800 сая
5.            Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ - 800 сая
6.            Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ - 700 сая+800 сая
7.            Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+1 тэрбум
8.            Г.Солтан /УИХ-ын гишүүн/ - 950 сая
9.            А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ - 800 сая
10.          Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ - 800 сая
11.          Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+950 сая
12.          Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
13.          Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ - 750 сая
14.          Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
15.          Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал - 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
16.          Н.Учрал /УИХ-ын гишүүн/ - 950 сая
17.          Ерөнхий сайд У.Хүрэлсүх - 563.1 сая
18.          П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ - 500 сая
19.          Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
20.          Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ - 680 сая
21.          Ш.Хонгорзул /МХЕГ/ - 630 сая
22.          Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
23.          Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ - 1.3 тэрбум

Тэгэхээр эдгээр хүмүүсийн хэд нь зээлээ барагдуулсан тухай мэдээлэл нийгэмд хүлээлт үүсгэж байгааг ЖДҮХ сангийнхан анхааралдаа авна биз.

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-06-24 10:14:54
    Uls tor bolon niigemd baij bolomgyi gutamshig,xyyxdiin talxiig bulaaj idsentei adil !!!
  • мгл 2019-06-24 07:28:03
    ял завшигчид
  • J 2019-06-24 01:48:14
    Tolyyleed Yalii ni ogokh yostoi! Khulgaich khulgsilsan yumaa tolchikhvol Sain khyn yy? Enkhbayar Uchral Bolorchuluun gsn khulgaich nar ichij sur! Zygeer l zail!...
  •  2019-06-24 01:35:30
    ЯЛТАН гээч дээ. эдгээр ялтангууд мөнгөө эргүүлж төлсөн үү?