Орлогоо гурав дахин нэмэгдүүлсэн НДЕГ-ын дарга Д.Зоригт
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт жилийн дотор хөрөнгө орлогоо гурав дахин нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, 2017 онд 36 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2018 энэ орлогоо гурав дахин нэмэгдүүлж, 115 сая төгрөг болгожээ. Түүний гэр бүлийн гишүүдийн орлого ч мөн нэмэгджээ. Д.Зоригт даргын гэр бүлийн гишүүд дөрвөн сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 13 сая болжээ. Эрхэм даргын орлого ийнхүү сүүлийн гурван жил тогтмол өссөн дүн гарсан нь яах аргагүй анхаарал татаж байна.

Түүнчлэн Д.Зоригт даргынх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 150 сая төгрөгийн үнэлгээтэй. Hyundai,Porter, Toyota,Prius XW20 маркийн хоёр машинаа 13 сая төгрөгөөр үнэлжээ. 62 сая төгрөгийн газартай, 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.

Мөн хадгаламж 2017 онд 145 сая төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2018 онд 222 сая төгрөгөөр үнэлсэн бол Эрдэнэс таван толгой ХК, Талх чихэр ХК, Бумба-Хүнс ХХК, Хайтек медиа групп ХХК-иудаас хувь болон хувьцаа эзэмшдэг тухайгаа ХОМ-дээ мэдүүлжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baak  2019-06-24 11:14:53
    Сардаа 3 сая төгрөгийн орлоготой байснаа 10 болсон нь хүн гайхаж сүйдээд байх юм юу байна аа, хувь хувьцаа эзэмшиж буй компаниудаас нь үр ашигтай ажилласан бна
  • Zochin  2019-06-24 10:08:20
    Oilgomjtoi tatvar tologchdiin mongonoos xulgailj bayajij dee!Tatvaraas zugatagchidaas avilgal avch bayajij dee !
  • Kk 2019-06-24 09:36:52
    Chadvar muutai erdene n humuust deerelhuuleed gej unen baih shuu. Chinzorig ene darga 2 NDSangiin hurunguus Kapitald mungu nemj hadgaluulaad baisan daa
  • зочин 2019-06-24 05:48:11
    Чадвар муутай дарга даа, С.Эрдэнэ-н хүмүүсийг явуулж чадахгүй дээрэлхүүлээд л
  • zochin 2019-06-24 04:27:04
    MAh hagartlaa bayjaarai gej eruuye
  • Бат 2019-06-24 03:45:15
    Тэтгэвэрийн хөгшид хоосон хонох шахамж байхад хараал идмэр энэ одоо юу вэ