“Өргөө” амаржих газарт дахин нэг эх амиа алджээ
Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу "Өргөө" амаржих газарт төрөхөөр очсон 37 настай эх ургийн хамт харамсалтайгаар эндсэн хэрэг өнгөрсөн сард гарсан билээ.

Тэгвэл дахин нэг эх амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард 20 настай, анхлан төрөгч Б нь “Өргөө” амаржих газарт хандсан байна. Тухайн үед эмч үзлэг хийж, зөвлөгөө өгөөд гэрт нь буцаажээ.
Үүнээс долоо хоногийн дараа эхийн бие муудсан “Өргөө” амаржих газрын Хүлээн авах тасагт ирсэн бөгөөд сайжралгүй байсаар амиа алдсан байна. Тэрбээр айлын ганц охин байжээ.

Эх сурвалжийн мэдээллээр түүний хүүхэд нэг килограмм орчим жинтэй, эсэн мэнд мэндэлсэн ч хүн болж чадаагүй байна. Үүнд эмчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь хэлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-24 11:36:03
    Аймшигтай байна, тэр үед нь хэвтүүлэх байсан бус уу, хариуцлага тооцооч.
  • eej 2019-06-24 07:00:49
    ёстой аймаар газар даа. Би тэнд амиа алдах шахаж байлаа, ээ Бурхан минь. Ярганы газар!
  • Hi 2019-06-24 06:16:35
    Huurhiig hiisver hiigeed ch hamaagui erthen 2 Ys salgaj chadahguim bhdaa, eh etseg 2 n Shar mahtaigaal hataj bgaa daa,,,
  • зочин 2019-06-24 05:46:23
    Цэвэр эмчийн хариуцлага шүү дээ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар 1-р төрөхийн даргыг цээжээрээ хамгаална, учиртай