Нийслэл дэх үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна

НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийлээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан, 109,6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73,3% нь ашиглалтын хугацаа дууссан, 60%-д нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Нийслэлд 400 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 30 гаруй хувь нь борооны ус зайлуулах системгүй байна.

Улаанбаатар хотод 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаа ба 1% буюу 100 жилд нэг удаа тохиолдож болох үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын 26784 хүн /хотын нийт хүн амын 2.23%/ өртөж болзошгүй байна.

Нийслэлийн төвийн 6-н дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалтын далан сувагт хаврын шар усны болон хурын усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, далан сувгийн 42 барилга байгууламжийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ажиллаж байна. Хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээний явцад 4 далан халиа үүссэн, 6 далан хог хаягдал ихтэй, мөн далан сувгийн зэргэлдээ орших айл өрхүүд ахуйн хог, үнс нурам болон бохир усаа далан сувагт байнга хийдэг, хамгаалалтын зурвас зөрчиж газар олголт хийгдсэн, хашаа хайс, автозасварын ям барьсан, далангийн хийц эдлэхүүнийг эвдэлсэн, шороо асгах, тулгуур бүхий гүүр, гарц хийх, инженерийн шугам сүлжээг байрлуулах зэргээр үерийн усны нэвтрүүлэх хүчин чадлыг бууруулсан зэрэг нийт 60 гаруй зөрчил дутагдал илэрлээ. Иймд улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг 1 иргэнд, 3 ААНБ-д мэдэгдэх хуудас өгч, хороо дүүргийн Засаг дарга нарт илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах үүрэг хүргүүлж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж, ажиллаж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн онцгой комиссоос хөрсний ус нэвчиж байгаа барилгуудыг эрх бүхий газарт нарийвчилсан шинжилгээ хийлгэж дүнг үндэслэн хөрсний ус нэвчүүлэхгүй арга хэмжээг шат дараалан хийлгэж хяналт тавьж байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-25 00:38:12
    шороонд хугацаа гэж байхгүй сэтэрсэн хонхойсоныг тордоод л болох юмыг нэг их төсөв гаргаж хэдийг нь хуваан авч хадгаламж зээлийн хоршоондоо өгөх гэж байгаа бол ...