Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол ихсэж байна.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх долдугаар сард ихэнх  нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна. Иймд:

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-25 05:43:06
    орж л байг лусын хоол болоод лус баярлаж бороо элбэг байг.
  • Дорж 2019-06-25 05:31:23
    Анхааруулга сэрэмжлүүлэг мэдээлэл явуулаад байхад голын усанд орж амиа алдаад байх юмаа. Аврагч нар байнга хажууд чинь дагаж явах боломжгүй гэдгийг анхаараачээ...